БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам ид өрнөж байна. Тус наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. 

Харин Монголын 403 тамирчин хурд, хүчээ сорьж буй бөгөөд 45 орноос нийт 13 (1 алт, 4 мөнгө, 8 хүрэл) медаль хүртсэн байдлаар 22 дугаар байрт жагсаж байна. 

Ирэх өдрүүдэд алтан медаль авах боломж бий. Энэ наадмыг медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 300 (алт 164, мөнгө 90, хүрэл 46) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, БНСУ-ын баг удаалж байна.