2013 онд дэлгүүрийн лангуун тухайн үед хамгийн эрэлттэй байсан "Rainbow Loom" нэртэй өнгө өнгийн бугуйвч хийх зориулалтын гогцоотой резинэн тоглоом байв. 

Малайз гаралтай Чонг Чун Нгийн бүтээсэн уг хэрэгсэл нь дэлхий даяар борлогдсон бөгөөд АНУ-д худалдаанд гарснаас хойш нэг жилийн дараа 40 сая ширхэг резинин бугуйвчны багц худалдаалагдсан байна. 


Саяхан Youtube-д тавигдсан нэгэн нэвтрүүлгийн үеэр Чун Нг нь охиддоо сэтгэгдэл төрүүлэхийн тулд тус хит тоглоомыг бүтээсэн гэдгээ мэдэгджээ. Түүний энгийн санаа нь гайхалтай боломж гэдгийг ухаарахад тийм ч их цаг ороогүй аж. 2010 онд инженер мэргэжилтэй Нг нь охидоо резинэн туузаар бугуйвч хийж буйг харсан байна. 

Улмаар охидынхоо зугаанд нэгдэхийг хүссэн ч түүний хуруунууд нь резинэн гогцоонуудыг хооронд нь зангидахад хэтэрхий том байжээ. Тиймээс үүнийг хялбар болгохын тулд жижиг модон тавцан авч хэдэн товчлуур нэмж байрлуулсан байна. Тухайн үед охид нь 9 болон 12 настай байсан ба резинэн туузнуудыг хооронд нь холбож бэхлэхдээ шүдний дэгээг ашиглан янз бүрийн геометрийн дүрсүүдийг бүтээж буйг нь хараад үнэхээр гайхширчээ. 

Охидод нь түүний бүтээл таалагдсанд урамшин, “Rainbow Loom” буюу солонгон нэхээсийг зах зээлд гаргах санаа төрчээ. Үүнээс хойш гурван жилийн дараа уг тоглоом нь бүх тоглоомын дэлгүүрт хүрч, мэдээллийн хэрэгсэлүүд “Beannie Babies-ээс хойш тоглоомын зах зээлд гарсан хамгийн том цохилт” хэмээн тодорхойлжээ. 

Эхний иж бүрдлийг 2011 оны 7 дугаар сард онлайнаар зарж эхэлсэн боловч борлуулалтын хэмжээ нь бодож байсан шиг өндөр байсангүйгээр барахгүй хэрхэн ашиглахыг нь хэн ч мэдэхгүй байлаа.  Удалгүй Нг нь уг бүрдэлийг хэрхэн ашиглах талаар охины хамт видео оруулан Youtube-д байршуулжээ. 

Анхны амжилт нь 2012 онд иржээ. Learning Express Toys франчайз эзэмшигч нь 10,000 долларын захиалга хийхээсээ өмнө 48 багц захиалахаар болсон юм. Гар урлалын жижиглэн худалдааны сүлжээ болох Michaels нь 2013 оны 6 дугаар сард 32 салбар дэлгүүртээ бүтээгдэхүүнийг тест болгон зарж эхэлсэн байна. Наймдугаар сар гэхэд улс даяар 1100 байршилд “Rainbow Loom”-ыг байршуулжээ.


2013 онд Нью-Йорк Таймсын мэдээлсээр “Rainbow Loom” нь зуны бааз, клубуудын цагаа өнгөрүүлэх хамгийн дуртай хэрэгсэл болон хувирсан тухай бичжээ. Мөн хамгийн алдартай гурван тоглоомын нэгээр тодорч, "Cyber Monday Awards"-ыг хүртсэн байна.

Ханхүү Уильям, Дэвид Бекхэм, Харри Стайлс,Майли Сайрус, Пап лам Францис зэрэг алдартнууд фенүүдийнхээ өгсөн бугуйвчийг зүүсэн нь олны анхаарлыг татсан тухай BBC мэдээлж байсан юм.



Эх сурвалж:https://nextshark.com/