Монголоос Лондон хүрэх урт замыг монгол тэмээгээр туулна гээд Нийслэлээс гарсан аялагч Н.Байгальмаа бүсгүй Ховдын хилээр гарах гээд түр саатсан байдалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, түүний унаж яваа тэмээнүүдийг нь хилээр гаргахгүй гээд хориглосон юм. Тэгвэл энэ асуудлаа шийдсэн талаар өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрээр “Улсын түүхэнд анх удаа Тэмээнд пасспорт олгож гадаад орныг зорьж байгаа нь...Англи улсын засгийн газар, хатан хааны урилгатай гээд ариа л том уу гуй үү...хурган омогшилтой өдөр...” гэжээ.