Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу ФИФА, ДЭМБ-тай хамтран коронавирусийн эсрэг сурталчилгааны компанит ажил өрнүүлэхээр боллоо.

Тус аяны хүрээнд Лионель Месси, Хуан Себастиан Верон нарын 28 дэлхийн шилдэг хөлбөмбөгчин 13 хэл дээр 5 үйлдлийг видеогоор сурталчлах юм.

Энэхүү таван үйлдэл нь гараа тогтмол угаах, ам, хамар, нүүрэндээ бохир гараар хүрэхгүй байх, хоорондын зай баримтлах,  ханиалгахдаа зөв дадал сурах, хэрэв зовууртай байвал гэртээ өөрийгөө тусгаарлах юм.

ФИФА нь ДЭМБ-ын COVID-19 халдвартай тэмцэх санг дэмжиж 10 сая доллар хандивлахаа мөн амлажээ.