БНХАУ-ын Шиньжан-Уйгарын автономит бүс нутагт газрын тосны томоохон орд илэрчээ. Урьдчилсан байдлаар тус орд нь 1,24 тэрбум тонн геологийн түүхий эдийн нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан. Хятадын газрын тосны аварга болох PetroChina компанийн төлөөлөгч Тан Юны хэлж буйгаар орд газрыг Ма нуурын ойролцоох Жунгарын усан санд олж илрүүлсэн байна. Түүхий эдийн нөөц нь 1,24 тэрбум тонн газрын тос бөгөөд үүнээс 520 сая тонн нөөцийг баталгаажуулжээ. 

Энэхүү илэрсэн орд газрын нөөц нь АНУ-ын Аляска мужийн Хэмлок орд газрынхаас их байна. Түүгээр ч зогсохгүй Бразил улсын Кампус (Атлантын далайн акватори) хэмээх газрын тосоор баялаг усан сангийн эзлэхүүнээс ч том байгаа юм. Мөн геологийн хайгуулын дүнгээс үзэхэд тус бүс нутагт 1 тэрбум тонноос илүү эзлэхүүн бүхий ахин нэг орд газрыг илрүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Ма нуурын эрэг орчмын бүс нутагт геологийн хайгуулын ажлыг 1990-ээд оноос хойш хийж байгаа бөгөөд тухайн үеийн технологийн хөгжлөөс хамаарч энэ ажил удаашралтай байсанаж. 

“Тус бүс нутагт томоохон хэмжээний орд газрыг илрүүлсэн нь маш их итгэл найдвар төрүүлж байгаа юм” хэмээн Тан Юн мэдэгджээ.