Газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон ОХУ тэргүүтэй түнш орнуудыг нэгтгэдэг “ОПЕК+” бүлэг дэлхийн “хар алтны” нийт олборлолтын 40 орчим хувийг нийлүүлдэг. Тэдний гаргасан улс төрийн шийдвэр дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэд мэдэгдэхүйц нөлөөлдөг билээ. 

“ОПЕК+” Австрийн нийслэл Вена хотноо өнгөрсөн Ням гарагт хуралджээ.  Хэдийгээр Африкийн зарим орон болон бусад орон олборлолтын квотын талаар эсрэг байр суурьтай байсны улмаас хэлэлцээнд хүндрэл учирсан ч газрын тосны олборлолтоо бууруулах одоогийн төлөвлөгөөгөө 2024 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Саудын Араб ирэх долдугаар сард олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт 1 сая торхоор бууруулахаа мэдэгджээ. 

“ОПЕК+” бүлгийн есөн улс өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр буюу өдөрт 1.66 сая торхоор бууруулж эхэлсэн. Тодруулбал, Саудын Араб олборлолтоо өдөрт 500 мянган торх, Казахстан 78 мянган торх, Ирак 211 мянган торх, АНЭУ 144 мянган торх, Кувейт 128 мянган торх, Алжир 48 мянган торх, Оман 40 мянган торх, Габон 8 мянган торхоор бууруулахаа мэдэгдсэн билээ. 

“ОПЕК+” бүлгийн есөн улс өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр буюу өдөрт 1.66 сая торхоор бууруулж эхэлсэн. 

Тодруулбал, Саудын Араб олборлолтоо өдөрт 500 мянган торх, Казахстан 78 мянган торх, Ирак 211 мянган торх, АНЭУ 144 мянган торх, Кувейт 128 мянган торх, Алжир 48 мянган торх, Оман 40 мянган торх, Габон 8 мянган торхоор бууруулахаа мэдэгдсэн билээ. 

“ОПЕК+” 2022 оны аравдугаар сард газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая торхоор танах шийдвэрт хүрсэн юм.