Apple компани өнгөрсөн онд гурван төрлийн шинэ утас гаргасан нь iPhone 8, 8 Plus, X загварууд билээ. Гурван загварын үнэ нь 700, 800, 1000 доллараас эхэлдэг. iPhone дундаа хамгийн үнэтэйд тооцогдох X загвар олон талаар ирээдүйд гарах загваруудын хэлбэрийг тодорхойлсон. Гэхдээ заавал Х биш, 8, 8 Plus авч болох хэд хэдэн шалтгаан бий.
1 iPhone X iPhone 8-аас үнэтэй
Олон хүнд энэ бол хамгийн чухал зүйл. iPhone 8-ын үнэ 700 доллараас эхэлдэг бол Х 1000 доллараас эхэлдэг. Та 200 доллар хэмнээд Apple-ын цоо шинэ загварын утсыг авч болно.
2 iPhone 8, 8 Plus-ын процессор Х-ийнхтай адилхан
Хүчин чадлын хувьд тэд яг адилхан. Ганц ялгаа нь нүүр царай таних чадвар.
3 Touch ID нь Face ID-г бодвол хавьгүй хурдан
iPhone 5S 2013 онд гарснаас хойш Touch ID гээч зүйл iPhone-ы хэрэглээг орвонгоор нь өөрчилсөн. Apple Pay-ээр төлбөр төлөх, нууц үг хадгалах, цоож тайлахад Touch ID-г ашигладаг. iPhone X-ийг дөрвөн сар хэрэглэсэн Business Insider-ын сэтгүүлч Face ID ихэнхдээ ажилладаг, гэхдээ Touch ID-тай харьцуулахад найдваргүй, удаан болохыг хэллээ.
4 iPhone 8, 8 Plus гар утсыг цэнэглэх хурд, утасгүй цэнэглэлт зэрэг нь iPhone X-ийнхтай яг адилхан
iPhone 8, 8 Plus гар утас Qi утасгүй цэнэглэлтийг дэмждэг. Мөн илүү хурдан цэнэглэгддэг. Сул тал гэвэл хурдан цэнэглэхийн тулд 25-75 долларын нэмэлт хэрэгсэл худалдаж авах шаардлагатай. 1000 долларын утас авчихаад нэмж хэрэгсэл авахыг хэн хүсэх билээ.
5 iPhone 8 Plus-ын арын камер iPhone X-ийнхтай бараг л адилхан
Та гэрэл зурганд ихээхэн ач холбогдол өгдөг бол iPhone 8 Plus болон Х-ийн камер бараг ижилхэн. Plus-ын давхар камер хоёр линзтэй тул зургийн чанарыг алдахгүйгээр томруулах боломжтой.
6 iPhone 8, X хоёрын урд камер яг адилхан
iPhone 8, 8 Plus-ын FaceTime HD камер iPhone X-ийн TrueDepth камерын системтэй яг адилхан. Бүгд долоон мегапикселийн зураг авах чадалтай.
7 iPhone 8 дээрээ ухлаадасгүй
iPhone X-ийн TrueDepth камер дэлгэц рүү түрэн орсон байдаг нь олон хүнд таалагдахгүй байгаа. Зураг солих, аппликэйшн ачааллах зэрэгт энэ ухлаадас байнга анзаарагддаг. Харин iPhone 8, 8 Plus-д ийм ядаргаатай нугалаа байхгүй.
8 Таны iPhone 7, 7 Plus-ын гэр 8, 8 Plus-т яг таарна. iPhone X-д бол таарахгүй
iPhone 8, 8 Plus-ын хэмжээ 7, 7 Plus-тай бараг адилхан. Шинэ утас арай хүнд, хэмжээ нь бага зэрэг өөр. Гэхдээ энэ ялгаа милиметр дотор багтах тул хуучин гэр тань асуудалгүй таарна. iPhone Х-ийн хэмжээ хавьгүй өөр тул шинэ гэр худалдаж авах шаардлагатай. Энэ нь зүгээр нэг хямдхан, резинэн гэр хийдэггүй хүмүүст бас л нэмэлт зардал билээ.
9 iPhone X-ийн цэнэг хадгалах чадвар сайн. Харин iPhone 8 Plus-ынх бүр ч сайн
iPhone X-ын баттерейн чадал маш сайн. Олон судалгаагаар үүнийг баталсан. iPhone X-ийг 12-13 цаг ашиглах боломжтой бол iPhone 8-ыг 13-14, 8 Plus-ыг 14-15 цаг ашигладаг. Өдөржин санаа зоволгүй ашиглаж болох цөөн утасны нэг.
Мэдээллийн ивээн тэтгэгч: PC mall
66.181.161.97
Хариулах 2021.11.12
Une ni hed gediin bol
0 0