“Apple” компанийн борлуулалт болон ашиг өсжээ

peak.mn
11 сарын 02, 2018

Энэ оны гуравдугаар улиралд буюу долоогоос есдүгээр сарын хугацаанд “Apple” компанийн борлуулалт болон ашиг өссөн тухай тус компанийн төлөөлөгч мэдээлэв.

Үүнд тус компаниас шинээр худалдаанд гаргасан өндөр үнэтэй “iPhone” загварын утаснууд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Дээрх хугацаанд компанийн борлуулалтын хэмжээ 63 тэрбум орчим ам.долларт хүрсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

“Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кукын мэдэгдэлд тэмдэглэснээр, өнгөрсөн улирал нь өмнөх улирлуудтай харьцуулахад хамгийн сайн улирал байсан бөгөөд дэлхий даяарх бүх бүс нутгуудын өсөлт хоёр оронтой тоонд хүрсэн ба тэдгээр улсуудын дундаас Япон улсад энэхүү үзүүлэлт хамгийн өндөр буюу 34 хувьд хүрсэн бол Хятад улсынх 16 хувь байжээ.

Түүнчлэн хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр “iPhone” загварын гар утаснууд шалгарсан бөгөөд нийт 47 сая орчим ширхэг ухаалаг гар утсыг дээрх хугацаанд худалдаалжээ. Өндөр үнэтэй гар утаснууд компанийн ашиг нэмэгдэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн ба “iPhone” гар утасны шинэ загваруудын дундаж үнэ 793 ам.доллар байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK

Холбоотой сэдвүүд

apple iphone

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.