ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: 

2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар шинэ коронавуирсийн халдварын 80,809 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 36 улсад 2,611 тохиолдол гарсан.

COVID-19 халдварын тархалт БНСУ, Япон, АНУ, Итали, Иранд эрчимтэй явагдаж байна. Харамсалтай нь Монгол Улсын иргэн Солонгост нас барсан тохиолдол гарлаа. Хятад халдвар авсан хүний тоо буурсан ч нас барж буй тохиолдол буурахгүй байна.

АНУ-ын өвчин судлалын төвөөс гаргасан мэдэгдэлд АНУ-д халдвар хүн амын дунд хүчтэй тархаж эхэлнэ. Тархах уу, үгүй нь асуулт биш хэзээ тархах нь цаг хугацааны асуудал юм. Мөн хэдэн хүнд хүнд хэлбэрийн халдвар авах вэ гэж онцолсон байгаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

Өнөөдрийн байдлаар манайд COVID-19 халдвар илрээгүй. Гэхдээ эрсдэл өндөр байгааг албаныхан анхааруулсан хэвээр байгааг мартаж болохгүй.

Хамгийн сүүлд Багануур дүүрэгт 2 иргэн, Төв аймгийн Цээл суманд бага насны нэг хүүхэд, Баян-Өлгий аймагт 1 иргэнийг тусгаарласан. Шинжилгээний хариу маргааш гарна, хяналт үргэлжилж байна. Мөн БНСУ-аас ирсэн 61 иргэнийг ХӨСҮТ, “Асралт мед” эмнэлэг, зарим иргэдийг нь гэрт нь хянаж, ажиглалт хийж эхэлжээ. Өнөөдөр өглөө Москва-УБ чиглэлийн нислэгээр Итали улсаас иргэд ирсэн. Загварын шуонд оролцсон Монголын 6 иргэн мөн Итали улсын 2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.

Хүн болгон анхааралтай байхыг дахин зөвлөж байна. Хүн болгон хичээвэл энэ өвчний оруулж ирэхгүй байх боломж бий