Архангай аймгийн Засаг даргын захирамжаар “Коронавируст халдварын үеийн болзошгуй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу apra хэмжээний баг"-уудыг томилж, аймгийн Шуурхай штабын дэргэд аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулан 4 баг, 9 бүлэг, 145 хүний бүрэлдэхүүнтэйгээр хариу apra хэмжээг авч ажиллаж байна. 

Тус аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод буй.

Голомт болох Батцэнгэл суманд явуулын PCR шинжилгээний лаборатори ажиллаж байна. 2020 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 684 хүний сорьцоос PCR шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс 681  хүний хариу сөрөг гарсан. Шинжилгээ үргэлжилж байна. Гурван тохиолдол эерэг гарч онош батлагдсан. Голомтын цар хүрээг тогтоож, ойрын болон хоёрдугаар хавьтлыг илрүүлэн тусгаарлалт, хяналтад авсан.

Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн тусгаарлан эмчлэх бокст онош батлагдан тусгаарлагдаж байсан гурван өвчтөнг Улаанбаатар хотын Цэргийн тев эмнэлэгт хүргэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна.

Зургийг Эрүүл мэндийн яамны вэб сайтаас...

Аймгийн хэмжээнд 14 хоногийн ажиглалтад 749, тусгаарлалтад 70 нийт 819 хүн, 18 эмч эмнэлгийн мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Гэрийн ажиглалт хяналтад 749 хүн байна. Аймгийн хэмжээнд нийт 72 байнгын пост , 54 хөдөлгөөнт  эргүүл , нийт 492 хүн хүч, 142 техник хэрэгсэлтэйгээр дайчлагдан ажиллаж байна.

Зургийг Эрүүл мэндийн яамны вэб сайтаас...

Tyc сумын хүн амын дунд коронавируст халдварыг илрүүлэх, идэвхтэй тандалт хийх зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ" гэсэн илрүүлэх шинжилгээний бэлтгэлийн хангаж, нэг лабораторийн их эмч, 10 лаборантыг сорьц авах apra хэмжээнд дайчлан илгээж, 2020 оны 12 сарын 03-наас тус сумын иргэн бүрээс PCR шинжилгээг авч багцлан хийж эхэлсэн.

Эцсийн халдваргүйтгэл хийх мэргэжлийн багийг ЗӨСҮТ-өөс 3 хүний бүрэлдэхүүнтэйгээгээр 11 дүгээр сарын 27-ны 20.00 цагт нэмэлтээр гаргаж, COVID-19 батлагдсан 3 тохиолдлын явсан зам маршрутын дагуу 152 объектын 10196 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж байна.

Зургийг Эрүүл мэндийн яамны вэб сайтаас...Зургийг Эрүүл мэндийн яамны вэб сайтаас...

Зургийг Эрүүл мэндийн яамны вэб сайтаас...

Зургийг Эрүүл мэндийн яамны вэб сайтаас...

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам