Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 673 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрчээ.

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 338 боллоо. Тэдний 312 нь эдгэрснээс 300 хүний бүх ажиглалт, тандалт дууссан. Сувиллын хяналтад 3 хүн, гэрийн ажиглалтад 9 хүн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 26 хүний 20-ын нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.

Дэлхийн хэмжээнд нийт 42 сая 55 мянга гаруй хүн коронавирусээр өвчилж, 31 сая 659 мянган хүн эдгэрч, 1.1 сая хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 465 мянган хүн коронавирусийн халдвар авч, 6.000 гаруй хүн эндэж, 236 мянган хүн эдгэрчээ.