Энэ долоо хоногийн өрнийн зурхайг толилуулж байна.

Хонь: Эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарч мэднэ 

Энэ долоо хоног ямар нэг гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа бол амжилттай болно. 

Эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарч мэднэ. Тиймээс хоол хүнсэндээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн хийхийг од эрхэс зөвлөж байна.

Аливаа асуудалд түрэмгий зан гаргалгүй тайван байхыг хичээх хэрэгтэй. Түүнчлэн, ажил дээрээ хурал зөвлөгөөнд оролцохдоо сөрөг бодлоос зайлсхий.

Хэрэв та ганц бие бол энэ долоо хоногт шинэ харилцаа үүсгэх магадлал өндөр байна. Энэ долоо хоногт зарцуулах зардлаа урьдчилан төлөвлөж, санхүүгийн тогтвортой байдалдаа хянамгай ханд.  Ажил даалгавар дээр хэн нэгнээс асууж, бэлэнчлэхээс илүүтэй өөрөө хийж чадна гэдэгтээ итгэ. Хичээл зүтгэл, шийдэмгий байдал нь танд хүссэн үр дүндээ хүрэхэд туслах болно.


Үхэр: Ажил хэргийн түншдээ хуурамч амлалт бүү өг

Энэ долоо хоног олон өөр үр дүнг авчрах бололтой. Та завгүй цагийн хуваарьтай ажиллаж магадгүй. Гэсэн хэдий ч яаран шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Мөн хийх зүйлээ урьдчилан төлөвлөвөл хүссэн үр дүндээ хүрэхэд хялбар байх болно. Даргатайгаа зарим асуудал дээр санал зөрөлдөнө. Хэрэв та зээл авахаар хүсэлт илгээсэн бол нааштай хариу сонсоно. Шинээр харилцаа үүсгэх, болзоонд явахад тохиромжгүй.

Ажил хэргийн түншдээ хуурамч амлалт өгөх нь зөрчилдөөний эхлэлийг тавьж мэднэ. Тиймээс амлалтдаа хүрэхийг од эрхэс зөвлөж байна.


Ихэр: Сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн бэлгийг хайртаасаа авна

Энэ долоо хоногт олон сорилттой нүүр туулж мэдэх нь. Тиймээс ажил, карьераа нухацтай авч үзээрэй. Таны ажлын байран дээр олон бэрхшээл тулгарах нь. Бас хүсэж төлөвлөж байсан санхүүгийн ашгаа авч чадахгүйд хүрч магадгүй. Тэвчээртэй байж, тууштай ажилласнаар амжилтад хүрэхэд тусална. Хостой ихрүүдийн хувьд харилцаа нь нэг шат ахина. Хэрэв гэрлэсэн бол сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн бэлгийг хайртаасаа авна.

Хүүхдүүддээ бяцхан зөвлөгөө өгч, цагийг хамт өнгөрүүлж, тэднийг урмаар тэтгэ. Цагаа шаардлагагүй зүйлд зарцуулахаас зайлсхийж, сайн төлөвлөхийг од эрхэс зөвлөж байна.


Мэлхий: Хосын харилцаандаа анхаар

Энэ долоо хоногт таны амьдралд зарим нэг эерэг өөрчлөлтүүд гарах болно. Та шинэ сонирхол, хоббитой болж магадгүй. Гэсэн хэдий ч аливаа зүйлд хойш бүү суу.

Тухайн ажлаас ямар үр дүн хүлээж байгаагаа нухацтайгаар бодоод үзээрэй. Энэ долоо хоногт гарагуудын нөлөөллөөр та урам зоригоор дүүрэн байна. Долоо хоногийн сүүлчээр зарим бэрхшээлүүдтэй тулгарч магадгүй. Мөн хосын харилцаанд байгаа зарим асуудлаа шийдвэрлэхэд тун тохиромжтой. Эрүүд мэндийн хувьд сайн байна. Гэсэн ч дасгал хөдөлгөөн хийхээ мартуузай.

Арслан: Нэмэлт орлого олох боломж ч нээгдэнэ

Долоо хоногийн эхээр таны сэтгэл санаа, ааш зан өөрчлөгдөх магадлалтай. Та аль болох тайван, сэтгэлээ санаагаа амар амгалан байлгахыг хичээгээрэй. Ажлын ачаалал, гэр бүлийн асуудал таныг бухимдуулж магадгүй ч тэнцвэрийг нь хадгалахыг хичээ.

Энэ долоо хоногт ажил мэргэжлийн хувьд ахиц дэвшил гарч магадгүй юм. Гэхдээ та ажилдаа няхуур, нухацтай хандахыг од эрхэс зөвлөж байна. 

Таны гүйцэтгэл бага багаар сайжирч, үр дүн нь сайн мэдээг авчрах болно. Шаргуу хөдөлмөрийн үр дүн ямагт эерэг байдаг гэдгийг бүү март. Энэ долоо хоногт та мөнгө санхүүгийн хувьд ихээхэн ашигтай ажиллах болно. Нэмэлт орлого олох боломж ч нээгдэж мэдэх юм.

Үүнээс гадна, та хосын харилцаандаа зарим нэг бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ ойлголцол, төлөвшлийн дүнд та үүнийг даван туулах боломжтой. 


Охин:  Хувийн амьдрал, харилцаанд гэнэтийн гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй

Гараг эрхсийн байрлал танд сайнаар нөлөөлж, мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тань туслах болно. Таны карьер энэ долоо хоногт цэцэглэх бололтой. Та ирээдүйн зорилтоо зөв төлөвлөж чадвал зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Мөн зарим шийдвэрийг зөв гаргаж чадвал санхүүгийн эх үүсвэрээ тэлэх боломжтой тул та чадвараа батлах хүсэл эрмэлзэлтэй байх болно.

Энэ долоо хоногт таны хувийн амьдрал, харилцаанд гэнэтийн гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Түүнчлэн хайртай хүнтэйгээ тодорхой харилцаа холбоо тогтоож,  дотно холбоогоо бэхжүүлэхийг хичээ. Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байх болно.


Жинлүүр: Сэрэмж, болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна

Энэ долоо хоног таны хувьд сэтгэл хөдлөм өнгөрөх бололтой. Гэр бүлийн харилцаанд аз жаргал, амар амгалангаар дүүрэн байна. 

Таны удаан хүлээсэн хүсэл биелж, эдийн засгийн байдал бэхжих магадлал өндөр байна. Гэсэн хэдий ч хэт их сэтгэл хөдлөл гаргахаас зайлсхийж, ажилдаа нухацтай хандаарай. Ерөнхийдөө энэ долоо хоног таны хувьд санхүүгийн хувьд олз ашиг дүүрэн байх нь. 

Сэрэмж, болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Бизнес эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид ашигтай ажиллах болно. Бизнесийн зээл авах эсвэл өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт тохиромжгүй.


Хилэнц: Эрүүл мэнд, хоолны дэглэмдээ анхаарал хандуул

Энэ долоо хоногт нийгмийн амьдрал идэвхтэй оролцоно. 

Хэрэв та одоог хүртэл ганц бие байгаа бол энэ долоо хоногт амьдралын ханиа ч олж мэднэ. Нэмж дурдахад, том шийдвэр гаргаж, гэр бүл болоход таатай үе иржээ.

Мөн эрүүл мэнд, хоолны дэглэмдээ анхаарал хандуул. Хэрэв ойрын үед хоол боловсруулах эрхтэн хямарч байгаа бол хүнсээ сонгохдоо нухацтай байхыг од эрхэс зөвлөлөө. Ажил дээрээ шинэ ажлын даалгавар авч магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой сайн байна.


Нум:  Бизнес эрхэлдэг бол энэ долоо хоногт ашигтай хэлцэл, наймаа хийнэ

Ойрын хэдэн өдрүүдэд та олон янзын уналт, бэрхшээлтэй нүүр тулах шаардлагатай болж магадгүй юм. Өмнө нь, ажил мэргэжил, карьертаа илүү анхаарал хандуулдаг байсан бол одоо гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг илүүд үзэх болно. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй байж мэднэ.

Энэ долоо хоногт та бага зэрэг тайвшрах бололтой, тэвчээртэй байгаарай. Гэр бүл,найз нөхөдтэйгөө агаар салхинд гарахад тохиромжтой. Мөн ямар нэг үл хөдлөх хөрөнгө, газар худалдан авбал ашигтай худалдан авалт хийж чадна. Хэрэв та бизнес эрхэлдэг бол энэ долоо хоногт ашигтай наймаа хийж магадгүй. 


Матар: Таны нийгэмд эзлэх байр суурь өсөх магадлалтай 

Матрын ордныхон хошин шогийн мэдрэмж өндөртэй, урам зориг, тэмүүллээр дүүрэн байдаг. Таны эдгээр чанарууд олон хүнийг өөртөө татна. Мөн аливаад хөнгөн хуумгай хандалгүй ул суурьтай, тайвнаар шийдэхийн ол эрхэс зөвлөж байна. Энэ долоо хоногт таны нийгэмд эзлэх байр суурь өсөх магадлалтай. 

Эмэгтэй матрууд бусдын хүндэтгэлийг олж авч магадгүй. Чухал тохиолдолд та өөрийгөө илэн далангүй харагдуулахыг хичээгээрэй. Эцэст нь тэвчээр тань амьдралын бүхий л талбарт тус болно. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарахгүй. Санхүүгийн хувьд ирээдүйд сайжруулж болох олон ашигтай боломж гарч ирнэ. Энэ долоо хоногт та гэр бүл, найз нөхөдтэйгээ тааламжтай харилцаатай байна.


Хумх: Эрүүл мэнддээ анхаарч, эрүүл бус хоол хүнс хэрэглэхээс зайлсхий

Энэ долоо хоногт аз таны талд байх бололтой. Та гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Тухайлбал, цомхон аялал хийсэн ч болно. Мөн эрүүл мэнддээ анхаарч, эрүүл бус хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. 

Гэр бүл, зөвлөгчийнхөө тусламжийг сайн сонсож чадвал тэдний зөвлөгөө чухал шийдвэр гаргахад тань туслах болно. Хэрэв та инженер эсвэл математикийн чиглэлээр суралцаж байгаа бол энэ долоо хоногт амжилтад хүрч магадгүй юм. Мөн удаан хүлээсэн үр дүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг од эрхэс зөвлөжээ.


Загас:  Сөрөг бодлоос зайлсхийж, эерэг хүмүүстэй хамт байхыг гараг эрхэс сануулж байна

Энэ долоо хоног нэлээд завгүй өнгөрөх бололтой. Ажлын зорилгоор богино хугацааны аялалд гарч мэднэ. Мөн бизнесийн гэрээ хийж магадгүй. Зээл эсвэл санхүүгийн тусламж авах хүсэлт илгээсэн бол зарим нэг бэрхшээлтэй тулгарч магадгүй. Гэсэн ч, бичиг баримтуудаа дахин нэг нягталж бэлэн байхад анхаар.

Гэр бүлийн харилцаанд зарим асуудал тулгарч магадгүй юм. Даруу зан гаргаж, хамтрагчтайгаа эелдэг харьцахыг хичээ. Үүнээс гадна, энэ долоо хоногт та хадмуудтайгаа уулзаж, цагийг сайхан өнгөрөөж болно. Оюутнуудын хувьд, даалгавар, бие даалтаа амжилттай дуусгаж чадна. Сөрөг бодлоос зайлсхийж, эерэг хүмүүстэй хамт байхыг гараг эрхэс сануулж байна.