Дөрөвдүгээр сарын өрнийн зурхайг толилуулж байна.


Хонины орд: Азын мөнгөн халбагыг амандаа зууна

Баяр хүргэе! Энэ сар бол таны сар. 11-ний шинэ сарны хүчтэй нөлөөллөөр танд энэ сар гайхалтай зүйлс ар араараа тохиолдох болно. 

Тиймээс, урагшлах цаг болжээ. Тайван бүсээсээ гарч, урдаа тавьсан зорилгуудаа хэрэгжүүлж эхлээрэй. Та урьд урьдынхаас илүү өөртөө итгэлтэй, аливаа ажилд бэлэн байгаагаа мэдрэх болно.

Меркури одны нөлөөллөөр та ямар ч ажлын учир шалтгааныг олж, баг хамт олноо манлайлж чадна. Сарын дундуур та яг л агуу Платон мэт хурц ухаантай байна.

Гэхдээ хэт эд баялгийн төлөө шунаж, гэр бүлээ анхаарлаасаа гаргаж болохгүй. Мөнгөнөөс илүүтэй дурсамж үлдэнэ гэдгийг сана. Сарын сүүлээр эрүүл мэндэдээ анхаарал хандуулвал зохилтой. Энэ нь тийм ч ноцтой биш бөгөөд дасгал хөдөлгөөн тогтмол хийж байхыг од, эрхэс сануулж байна. Энэ сар бол таны тодоос тод гэрэлтэх үе.

Үхрийн орд: Таныг өөрчлөлт хүлээж байна

Үхрийнхэн 11-ний шинэ сарын нөлөөгөөр энэ сар эв найрамдал, харилцааны бэлэг тэмдэг мэт байна. Найз нөхөд, гэр бүлийн харилцаа гайхалтай байх болно. Энэ сард загварын хэв маягаа өөрчилж, шинэ загварын хувцас худалдан авах гэх мэт өөрчлөлт хийвэл өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Ажлын төлөвлөгөөгөө эртнээс бэлдэж чадвал илүү үр дүнтэй байх болно. Та энэ сар өөртөө дүгнэлт хийж, өнгөрсөн жил төлөвлөж байсан зорилгодоо хүрсэн үү эсвэл зүгээр л цаг хугацааг дэмий өнгөрөөж байна уу гэдгээ эргэцүүлэхийг од, эрхэс зөвлөлөө. Сарын сүүлээр таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч мэднэ. Та хэн нэгнээс хараат бус байхыг хүсэж, хувийн орон зай хайж эхэлнэ.


Ихрийн орд: Эрч хүч, хүсэл эрмэлзлээр дүүрэн үе ирлээ


Ихрийн ордныхон энэ энэ сард мөрөөдлийнхөө багахан хэсгийг ч болтугай биелүүлж чадна. Буд гарагийн нөлөөгөөр хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн байна. Сарын эхэнд өмнөх саруудад хийсэн ажлаа дүгнэж, хэрэв одоог хүртэл зорилгоо биелүүлэх алхам хийгээгүй бол одоо хийж эхлэхэд тохиромжтой үе. Цаг хугацаа зүгээр нэг алхаа биш марафон гүйлт гэдгийг сана. Тиймээс дэмий зүйлд цагаа бүү үр. 11-ний шинэ сарын нөлөөгөөр танд итгэл найдвар өгөх, мөрөөдөлд хөтлөх, ижил сонирхолтой хэн нэгэнтэй учрах болно. Сарын дундуур ажилдаа хянамгай хандаж, хэн нэгэнтэй маргалдахаас болгоомжил. Сарын сүүлээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна. Тиймээс иог хийх, ууланд алхах, салхинд гарахыг од эрхэс зөвлөж байна.

Мэлхийн орд:  Амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээх болно



Та энэ сард өөрийн хүрээлэл дундаа хамгийн шилдэг нь байх болно. Буд гаргийн нөлөөгөөр та илүү өөртөө итгэлтэй болж, ажил алба, сурлагадаа амжилт дүүрэн байна. Дотоод дуу хоолойгоо сонсож, тохиромжтой цагийг хүлээж суулгүй одооноос төлөвлөсөн зүйлээ эхлүүл.

Сарын эхэнд бүх зүйлс эмх цэгцгүй, тархай бутархай мэт санагдаж магадгүй. Иймд , гэр бүл, найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсож, тэднээс тусламж хүс. Гэвч сар дөнгөж эхэлж байгаа тул санаа зовох хэрэггүй. 

Та энэ сарын 11-ний өдрөөс эхлэн амьдралынхаа нэгэн шинэ хуудасыг нээх болно. Таны карьерын оргил үе энэ сараас эхлэх болно. Богино хугацаанд бүтэлгүйтсэн ч урт хугацаандаа амжилтад хүрэхэд тун ойрхон байх байна. Сарын дундуур танд хэн нэгэнтэй өрсөлдөж байгаа юм шиг санагдаж магадгүй. 

Гэвч таны цор ганц өрсөлдөгч зөвхөн та өөрөө гэдгийг санаарай.


Арслангийн орд: Энэ сард таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөнө

Энэ сард таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөх болно. Сарын эхэнд Буд гаргийн нөлөөгөөр та аливаад илүү уужим, ухаалгаар хандах болно.

Бүх зүйлсийг шинээр мэдэрч, яг одоо хаана яваагаа эргэцүүлнэ. Сарын эхээр өөрийнхөө сэтгэлийг бусдад нээж, аливаад нээлттэй байхыг од, эрхэс зөвлөж байна. Энэ сард та бусдын юу гэхээс үл хамааран харин ч илүү өөрийгөө олох аялалд гарсан мэт байх болно. Сарын дундуур танд ажлын төлөвлөгөөнөөсөө хоцорч, үр дүн муутай байгаа мэт санагдаж болох ч сарын сүүлээр бүх зүйл хэвийн байрандаа орно гэдгийг бүү март. Гэр бүл, ажил мөн өөрт зарцуулах цагаа тун ухаалгаар төлөвлө.


Охины орд: Хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоож магадгүй


Буд гаргийн нөлөөгөөр таны зөн совин нэмэгдэж, юмсыг илүү гүнзгий ойлгох болно. Гэвч сэтгэл хөөрөл, далд ухамсраар асуудалд дүн шинжилгээ гаргалгүй баримтанд тулгуурла. Энэ сард хайр сэтгэлийн харилцаа ээдрээтэй байж мэднэ. Сарын дундуур та хэн нэгэнтэй гүнзгий харилцаа тогтоож магадгүй. 

11-ний шинэ сарны нөлөөгөөр та тун эрч хүчтэй байх болно. Зээл, өр төлбөрөө барагдуулах хамгийн тохиромжтой үе. Сарын дундуур танд сайхан зүйлс тохиолдоно. Энэ нь танд хийхэд бэрхшээлтэй, хэцүз санагдаж зүйлсийг тань хялбар гэдгийг ойлгуулахад туслана. Дэлхий үнэхээр том бөгөөд та үүний өчүүхэн хэсгийг л мэднэ. Тиймээс аливаад тэвчээртэй хандаж, өөртөө итгэхийг од эрхэс зөвлөж байна.


Жинлүүрийн орд: Санхүүгийн хувьд том боломж гарч ирнэ

Энэ сард та хэн нэгэнтэй шинээр харилцаа тогтоож мэднэ. Сарын эхэнд бүх зүйлс хийсвэр мэт санагдаж, утгагүй юм шиг санагдаж магадгүй. Энэ сард нөхөрлөлөө илүү бэхжүүлж, эрүүл зөв харилцаа гэж чухам юу болох талаар сайтар эргэцүүлэхийг од, эрхэс зөвлөж байна. Хэрэв хэн нэгэнтэй илүү дотносмоор байгаа бол хуурамч дүр эсгэлгүй чин үнэнчээр ханд. Сарын дундуур муу зуршлуудаа багасгах гэж хичээж өөрөө өөртөө цаг гаргавал зохилтой.

Мөн хэн нэгэнд хэтэрхий их найдснаас болж, сэтгэлээ шархлуулж мэднэ. Харин сарын сүүлчээр Ангараг гаргийн нөлөөгөөр та илүү урам зоригтой, тэсвэр тэвчээртэй болох болно. Санхүүгийн хувьд биеэ даасан нэгэн болох том боломж гарч ирнэ.


Нумын орд: Эрүүл мэндэдээ анхаарал хандуул


Энэ сард та баяр баяслаар дүүрэн, сэтгэл хөдлөл, хүсэл тачаал ихтэй байх болно. Мөн уран сайхан, гоо зүйн мэдрэмж тань ч өсөх хандлагатай байна. Сарын эхээр харилцааны янз бүрийн бэрхшээлтэй тулгарч магадгүй. Гэхдээ санаа бүү зов. Энэ бүхэн тийм ч удаан үргэлжлэхгүй. Энэ сард юмсыг илүү гүнзгий ойлгож, өмнө нь хараж байгаагүй өөр нэг өнцгөөс харах болно. Сарын дундуур ганц бие нумынхан хэн нэгэнд хүчтэй дурлаж магадгүй.

Мөн гэнэтийн урилга, хүлээн авалт ар араасаа болж мэднэ. Тиймээс бэлтгэлтэй байгаарай. Сарын сүүлээр эрүүл мэндийн хувьд хүндхэн байж магадгүй тул өөртөө цаг зав гаргаж, эрүүл мэнддээ анхаарахыг од, эрхэс сануулж байна.


Хилэнцийн орд: Асуудлууд шийдэгдэнэ

Дөрөвдүгээр сар хилэнцийн ордныхонд тун таатай сар байх болно. Энэ сар таны бие илүү эрүүлжиж, дархлааны систем хэвийн ажиллах болно. Та сайн хооллож, тогтмол дасгал хийж чадвал бүх зүйлийг гайхалтайгаар мэдрэх болно. 

Ажил дээрээ та илүү нээлттэй болж, өөрийгөө сайн удирдагч болж чадна гэдгээ харуулах боломж нээгдэнэ. Хэрэв та гэнэт дараагийн том төслийн удирдагчаар сонгогдвол гайхах хэрэггүй. Сарын дундуур толгой өвтгөсөн асуудлууд шийдэгдэж, амьдралыг илүү утга учиртайгаар мэдрэх болно.


Матрын орд:  Үг хэлээ цэгнэ

Та урьд өмнө хэзээ ч ярьж байгаагүй тэр найзаа мэддэг үү? Энэ сард та өмнө нь огт уулзаж байгаагүй ч хэн нэгэнтэй тун сайн найзууд болно. Сарын дундуур та ажлынхаа талаар эргэцүүлэн бодоход хүрнэ. Хэрэв өөр ажил сонирхож байгаа бол юун түрүүнд хүсэл, зорилгоо эхэнд тавихыг од, эрхэс сануулж байна. Сарын дундуур гаргийн нөлөөгөөр та илүү романтик нэгэн болох болно. Сарын дундуур бусадтай яаж харилцаж байгаадаа анхаарлаа хандуул. Үг хэлээ цэгнэ. Санхүүгийн хувьд аливаа нэгэн саад, гачигдах зүйл байхгүй бол эд баялаганд бүү шуна хэмээн од, эрхэс зөвлөж байна.

Хумхын орд: Өөрөө өөртөө цаг гарга


Өөрөө өөртөө цаг гаргаж сур. Гэхдээ үр дүнгүй биш, хий хоосон зүйлд зарцуулж болохгүй. Чи юу ч хийж хэрэгжүүлдэг бай, амьдралынхаа алхам тутамд өөрөө өөртөө цаг гаргах шаардлагатай. Оромдож хийх бүхэн ололт амжилтаас чинь холдуулж байдаг гэдгийг санаарай. Карьерын асуудалд тодорхой шийдэл олох сорилт олонтоо гарна. Амьдралд асуудал бэрхшээл олон ч хэн ч тойрч гардаггүй. Бэрхшээл чиний сайн сайхан амьдралын хөтөч байдаг. Хайр сэтгэлийн харилцаа тааламжтай үргэлжилнэ. Сэтгэлээ илчилж сүй тавих хос ч цөөнгүй. Амьдрах хэв маягаа сайжруулахад анхаараарай. Ялангуяа өдөр тутмын хүнсний сонголтдоо ухаалаг хандах шаардлагатай. Мөнгөтэй ухаалаг харьцаарай. Үргүй зардал гаргах магадлал өндөр. Юуг ч хүндрүүлэх хэрэггүй.

Загасны орд:  Танд хэрэгтэй байсан зүйл бол тайвшрал гэдгийг бүү март

Одоо гүнзгий амьсгаа авч болно. Буд гаргийн нөлөөллөөр та энэ сард тун тайван байх болно. Сонирхолтой зүйлгүй удаан мэт санагдаж болох ч, олон сарын дараа яг танд хэрэгтэй байсан зүйл бол тайвшрал гэдгийг бүү март. 

Санхүүгийн тогтвортой байдлаа шалгах цаг болсон. Ирээдүйд санхүүгийн бэрхшээлтэй учрахгүйн тулд энэ сар өөрийнхөө орлого, зарлагад хяналт тавь. Гэртээ байгаа хэрэггүй хог хаягдлаа гаргаж эдийн болон сэтгэлийнцэвэрлэгээ хийхийг од, эрхэс зөвлөж байна. Өөртөө хэт том биш биелэж болохуйц зорилго тавь.