Хонины орд: Сайн мэдээ хүлээн авна


Энэ долоо хоногт ажлын баг хамт олноо нэгтгэж, цаашдын төлөвлөгөөгөө гарга. Ажилдаа хойрго хандаж байсан бол яг одоо нухацтай хандах цаг. Хэт бусдын үгэнд авталгүй, өөрөө шийдвэр гаргахыг хичээ. 

Энэ долоо хоногт сэтгэл санаа тогтворгүй, хэт хөөрч мэдэх ч гэнэтийн баяр хөөр ч ирэх болно. 

Бизнес эрхэлдэг хүмүүст гэнэтийн сайн мэдээ дуулдаж магадгүй юм. Богино хугацааны хөрөнгө оруулалт амжилттай байна. Гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, хөл хорионы дараах аяллын төлөвлөгөө гарга. Урьдчилан тооцоолоогүй зардлууд гарч мэдэх тул санхүүгийн сахилга батыг эрхэмлэхийг од эрхэс зөвлөж байна.

Үхрийн орд: Романтик өдрүүдийг өнгөрөөнө


Энэ долоо хоногт бүх зүйл хэвийн үргэлжлэх болно. Гэнэтийн урилга эсвэл бэлэг хүлээн авч магадгүй. 

Ганц бие хүмүүс энэ долоо хоногт хайрын захиа авч, хостой хүмүүс романтик өдрүүдийг өнгөрөөх болно. Зарим нэг стресс дагуулсан ажлууд гарч ирж мэдэх ч та торохгүйгээр даван гарна. 

Мөн санхүүгийн ашигтай ажил гарч ирэх эсвэл үр дүнгээ хүлээн авна. Ойр дотны хүмүүсээс мөн хэн нэгэн гэнэтийн ашиг олж мэднэ. Ахмад настнуудтай бүү сөргөлд. 

Бусдын тусламжийг авалгүй бүхнийг өөрөө хийх гэж оролдох нь зөв замд хөтлөхгүй. Цусны даралт ихсэх, үе мөч өвдөх зэрэг таагүй мэдрэмж төрүүлэх хууч өвчин сэдэрч мэднэ. Иймд дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг од, эрхэс сануулж байна. 

Ихрийн орд: Шинэ харилцааны эхлэл тавигдана


Энэ долоо хоногт хайрын оч асч, шинэ харилцааны эхлэл тавигдаж мэднэ. Гэхдээ хэт илэн далангүй байхаас татгалзаж, харилцаагаа урт удаан хугацаанд үргэлжилнэ гэж харсан шийдвэр гарга. 

Сурлага, спортын өндөр амжилт гаргаж, эцэг, эхээсээ магтаалын үг сонсож мэднэ. Гэр бүлийн харилцаа эв найрамдалтай, таатай байна. 

Шинэ ажилд орох хүсэлтэй хүмүүс нийгэмд нэр хүндтэй байгууллагад ажилд орж магадгүй. 

Энэ нь мөрөөдлийн ажлаа олох эхний алхам ч байж мэднэ. Хуулийн мэргэжилтнүүд уран илтгэх чадвараа харуул ажил хүлээн авах болно. Оюутнууд илүү хүчин чармайлт гаргаж чадвал зорилгодоо хүрэхэд ойрхон байна.

Мэлхийн орд: Эерэг зүйлсээр дүүрэн байна

Энэ долоо хоног мэлхийн ордныхон илүү залуужсан мэт мэдрэмж төрнө болно. Долоо хоног эерэг зүйлсээр дүүрэн байна.

Гэвч үл мэдэгдэх хачин мэдрэмжинд автаж мэднэ. Таны туршлага, бүтээлч байдал аливаа асуудлыг шийдвэрлэхэд тусална. Хэцүү, бэрхшээлтэй байсан бүхэн эргээд хэвэндээ орж мэднэ. Энэхүү явдал нь таны амьдралд дахин нэг шинэ боломж, баяр хөөрийг авчрах тул өнгөрсөнтэй холбоотой асуудлуудыг бодолгүй, ирээдүйгээ төлөвлө.

Амархан ядарч мэдэх тул дархлаагаа дэмжсэн хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна.

Арслангийн орд: Тодорхой зүйлд анхаарлаа хандуул


Оюун ухаанаа шаардлагагүй, хийсвэр бодлоор бүү дүүргэ. Тодорхой зүйлд төвлөрч, түүндээ бүрэн анхаарлаа хандуул. 

Ингэснээр таны амьдралд эерэг өөрчлөлтүүд гарах болно. Энэ долоо хоногт зөн совиндоо итгэн шийдвэр гаргавал зохистой. Ажлын болон бизнесийн хамтрагчийнхаа санал бодлыг сонсож, тэдэнд сайн хамтрагч гэдгээ харуул. 

Амьдралдаа шинэ өөрчлөлт хийхэд таатай байна. Том зүйлээс эхлэлгүй энгийн дадал хэвшүүлэхээс эхэл. 

Гэвч долоо хоногийн сүүлээр ямар ч эрч хүчгүй болсон мэт санагдаж магадгүй. Аливаад илүү тэвчээртэй хандаж, өөртэйгөө ярилцаад үзээрэй. Төвлөрөл, шаргуу хөдөлмөр нь ямагт амжилт дагуулдгийг бүү март. Эрүүл мэнд сайн байна. 

Охины орд: Төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна

Долоо хоногийн төлөвлөгөөгөө зөв гаргахыг хичээгээрэй. Хэрэв сайн төлөвлөж чадвал энэ долоо таны хувьд маш том боломж байх болно. Нийгэмдээ нөлөөлөл бүхий хүнтэй ярилцах боломж олдож мэднэ. 

Гэнэтийн зарлага гарч магадгүй ч зарлагаас илүү орлого орж ирнэ. 

Хүнд хэцүү цагт хэрэглэх санхүүгийн нөөцтэй байхыг хичээгээрэй. Ойр дотныхоо хүмүүстэй уулзах боломж багассанаас стресст өртөж магадгүй. Долоо хоногийн сүүлээр эрч хүчээр дүүрэн, урам зоригтой байна. Судалгааны ажил, тайлан ахицтай байна. Эрүүл мэндийн хувьд багахан стресс, ядаргаанд өртөж магадгүй. Гэхдээ үүнийг та ажралгүй даван гарах болно.

Жинлүүр-Бэрхшээлийг даван туулж чадна


Энэ долоо хоногийг жинлүүрийнхэн нэлээн үр бүтээлтэй өнгөрөөж магадгүй юм. Ингэснээр бэрхшээлийг зоригтой даван туулж чадна. Таны яриа хүмүүсийг соронз мэт татаж, илүү сэтгэл татам болсон мэт санагдах болно. 

Ажил хэргийн гэрээ хэлэлцээр үр дүнтэй байна. Гэвч эгондоо захирагдаж хэт өөрийгөө дөвийлгөхөөс зайлсхий. 

Тиймээс харилцаандаа аль болох тэнцвэртэй хандаж, төлөвлөгөөндөө анхаар. Сөрөг зүйлс бодолгүй, сэтгэлээ амар тайван байлгахыг хичээгээрэй. Ангараг гарагийн нөлөөгөөр долоо хоногийн турш ашигтай ажиллаж, азтай байх болно. 

Хилэнцийн орд: Ажил, хичээл бүтэмжтэй байна


Энэ долоо хоног зарим хилэнцийн хувьд хэцүүхэн өнгөрч магадгүй. Гэхдээ та нөхцөл байдлыг хялбархан зохицуулж чадна. Ажил хэрэг, гэр бүлийн чухал асуудалдаа тусгайлан анхаарч, цаг гарга. Аливаа асуудалд хайхрамжгүй хандахаас болгоомжил. Шаргуу ажиллаж, бүтээлч байдлаа хөгжүүл.  

Ажил, хичээлийн хувьд бүтэмжтэй байна. Гэр бүлийн хүрээнд уйтгар гуниг тохиолдож магадгүй тул сайн сайхныг бодож залбираарай. 

Нумын орд: Хайр дурлалын харилцаа холбоо сайжирна


Энэ долоо хоногт шинэ газар руу аялах эсвэл аяллын төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Заавал хол газар гэлтгүй зүгээр л ой мод, толгодтой газар руу аялахыг зөвлөж байна. Долоо хоногт олсон орлогоосоо тодорхой хэмжээний хуримтлал бий болгохыг хичээгээрэй. 

Төлөвлөөгүй зардлууд гарч магадгүй тул хадгаламжтай байхыг эрхэмлэ. 

Мэргэжил сонголт хийхэд бэрхшээлтэй байгаа бол ахмад настнуудтай ярилцахыг зөвлөе. Гэр бүлийн харилцаа тогтвортой мөн хайр дурлалын харилцаа холбоо сайн байна.   

Матрын орд: Зорилгоо тодорхойл

Хэрэв та амьдралаа дээшлүүлэхийг хүсэж байгаа бол таны хийх ёстой эхний алхам зорилгоо тодорхойлох гэдгийг од, эрхэс сануулж байна. Энэ долоо хоногт дэлхий ертөнц таныг сорьж байгаа мэт санагдаж магадгүй үүнийг амжилтын эхлэл мэт хүлээн аваарай. 

Ажил, мэргэжлийн хувьд томоохон ахиц гарч мэднэ. Бусдад сул дорой мэт харагдах хэрэггүй, өөрийгөө ямар их хүч, нөөцтэй гэдгээ харуул. 

Таны хүлээлтийн дагуу ажил хэрэг явахгүй байж магадгүй ч та өөрийгөө бүү дорд үзээрэй. 

Шинэ ажилд орох ,хайхад эерэг үр дүнтэй байна. Ерөнхийдөө энэ долоо хоног эрч хүчээр дүүрэн, сэргэг байх болно. Сэтгэцийн эрүүл мэндэдээ анхаарч, уурлаж уцаарлахаас болгоомжил. 

Хумхын орд: Урам зоригоор дүүрэн байна


Энэ долоо хоног ерөнхийдөө төвөгтэй, ойлгомжгүй өнгөрч магадгүй. Гэвч ямагт боломж байдгийг санаарай. Энэ долоо хоногт шийдвэрлэх ёстой чухал асуудлуудаа хойш тавилгүй эхнээс нь цэгцэлж эхлэхийг зөвлөж байна. Ажлын бүтээмж өндөр, урам зоригоор дүүрэн өнгөрнө. 

Таны орлого гэнэт нэмэгдэж, санхүүгийн байдал сайжирч мэднэ. 

Хэрэв та өөрийгөө дутуу үнэлдэг бол энэ долоо хоногт энэ бодлыг тань үйл явдал тохиолдож мэднэ. Спортоор хичээллэдэг хүмүүс тэмцээнд оролцвол амжилттай байна.

Загасны орд: Харилцаандаа анхаарч, хүрээллээ тэл


Хүрээллээ зөв сэтгэлгээтэй хүмүүсээр тэлж, тэднээс суралцаж эерэг хандлагаа нэмэгдүүл. Ажлын хамт олон дунд асуудал гарч магадгүй ч үүнийг хүндээр хүлээж аваад хэрэггүй. Даргатайгаа үл ойлголцож, үүнээсээ болоод стрессдэж магадгүй. Бизнес төлөвлөгөөндөө томоохон өөрчлөлт хийхээс зайлсхий. Гадаадын хамтрагчтай гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Үл хөдлөх хөрөнгө болон газар худалдаж авахад тийм ч тохиромжтой биш байна.

Хайр дурлалын харилцаанд хэт эгогондоо хөтлөгдөж, маргаан үүсгэхээс зайлсхий. Ганц бие хүмүүс үерхлийн санал хүлээн авч мэднэ. Эрүүл мэндийн асуудал гарч магадгүй тул дархлаагаа дэмжих, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.