Шинэ коронавирусийн Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "7 дугаар сарын 10-нд нийт 681 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 10-нд Истанбулаас тусгай үүргийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 262 хүний шинжлгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ, Алтанбула боотоор орж ирж Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 169 хүн, Бага баян сувилалд тусгаарлагдсан 100 хүний давтан шинжилгээ, тандалтаар 5 хүнд хийсэн шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолооч, Зам-Үүд боомтоор орж ирсэн ачаа тээврийн 99 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ хамрагдсан. Бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр 3 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 21, 64 настай эмэгтэй, 27 настай эрэгтэй нийт 15-16 хоногт эмчлэгдэн эдгэрлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 227 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 200 хүн нь эмчлэгдэн эдгэрлээ. ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж буйгаар 24-ийхн нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна" хэмээлээ.