Ардчилсан намын Үндсэн бодлогын хороо өнөөдөр хуралдаж намын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ.

АН-ын дэд дарга Б.Дэлгэрмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Б.Жаргаланг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ноос тус намын дэд даргад дэвшүүлж, АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх нь дэмжсэн аж.

Б.Жаргалан нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм.