С.Эрдэнэ: Би нийт монголчуудын дэмжлэгийг авч чадна гэж итгэж буй учир нэрээ дэвшүүлсэн

Б.Баясгалан
05 сарын 06, 2021

С.Эрдэнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг эсэргүүцсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрөөс Сүхбаатарын талбайд суулт хийж буй. Тус намаас 11 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Дээрээс нь С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар АН-д элссэн хэмээн өмнө нь мэдээлж, хамт суулт зарлаж байна.

Тэгвэл С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "АН-д УИХ-д сонгогдсон 13 гишүүн байхгүй. Манай 11 гишүүн дээр гаднаас Н.Алтанхуяг, С.Ганбаатар хоёр орж ирж, АН-ын нэрийг барьж дураараа аашилж буйд АН-ын даргын ажлаа хараахан өгч амжаагүй хүний хувьд би хатуу сануулга өгмөөр байна.

Намайг МАН-тай тохиролцсон гэх мэтээр МАН-тай наах гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Би МАН-тай өрсөлдөөд, өрсөлдсөнийхөө шанг амсаад явж байна. Тэд манай урвагч нартай нийлээд намайг хэн болтол мууллаа даа. Ийм утгагүй зүйл ярихаа боль.

Би Монголын ард түмэнд итгэж байгаа, би дарангуйллын эсрэг явж байна. Монголд ардчилал, шударга ёс тогтоосой гэж бодож байна. Тиймээс АН-ын олон мянган гишүүний итгэл, хүсэл, нийт монголчуудын дэмжлэгийг авч чадна гэж итгэж буй учир би нэрээ дэвшүүлсэн" хэмээлээ.

Мөн тэрээр "М.Тулгатыг Улсын Дээд шүүх бүртгэсэн тохиолдолд миний АН-ын даргын эрх дуусгавар болно" гэв.

Холбоотой сэдвүүд

ан с.эрдэнэ

Сэтгэгдэл бичих (17)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.