Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь Гавьяат хуульчийг мэргэжил нэгт хүүтэй нь шалгуулахаар АТГ-т хандсан билээ.

Гавьяат хуульч нь өдгөө ШЕЗ-д зөвлөхөөр ажиллаж буй Б.Сарантуяа юм байна. 

Б.Сарантуяагийн хүү Г.Даваадорж нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилладаг бөгөөд тэднийг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь үнэн, гэвч прокурорын зөвшөөрөлгүй тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж АТГ-аас мэдээлэв.

Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болсон. Өдгөө тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж буй юм. Тэрбээр 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон бөгөөд 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллаж иржээ.

Харин Б.Сарантуяагийн хүү Гоошоохүүгийн Даваадорж нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн бөгөөд 2000-2002 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2002-2004 онд Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах, 2004-2013 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн шүүгч, 2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны Аравдугаар шүүхийн шүүгч, 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж буй. Түүнийг хууль зүйн салбарынхан ээжийн нөлөөгөөр хурдан хугацаанд албан тушаал дэвшсэн гэж ярьдаш