Х.Оргил
03 сарын 09, 2018
Орон сууцаа бэлэн мөнгөөр худалдаж авсан ч үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ байгуулдаг иргэд цөөнгүй. Тэгвэл орон сууцаа худалдахдаа бэлэглэлийн гэрээ байгуулах нь ямар ч ашиггүй бөгөөд харин ч эсрэгээрээ татварын хөнгөлөлт эдлэх боломжоо алдах, гэрээ хүчингүй болох зэрэг эрсдэлтэй.
Тухайлбал Иргэний хуульд бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй юм байна. Үүнд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол үл хөдлөх хөрөнгийг буцааж болдог. Мөн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардах эрх хэдэн жилийн дараа ч үүсдэг заалт бий. Өнгөрсөн жил гэхэд Бэлэглэлийн гэрээ байгуулан шүүхийн хаалга татан хохирч байгаа 100 гаруй иргэд асуудлаа шийдүүлэхээр явж байгаа аж.
Тийм учраас хуульчид болон үл хөдлөх хөрөнгийн компаниуд худалдах-худалдан авах гэрээ хийхийг иргэдэд санал болгодог байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.105] ・ 2025.06.10 Хариулах
Belegleliin gereeg bair zarahad hereglehgui baihaa
Зочин [66.181.160.75] ・ 2023.08.06 Хариулах
Бэлэглэлийн гэрээ гэдэг энэ балай заалтаа бүр мөсөн авч хаяачээ энэ шал хэрэггүй балай заалт
Санал болгох
1 Japan Backs Mongolia Airport Expansion as Uchral Seeks Deeper Ties with Tokyo
2 "Төрийн шагналын тухай" хуулийн төсөл: Шагналын хавтгайрлыг зогсоож, чөлөөт нийгэмд нийцүүлэх шинэчлэл
3 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
4 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
5 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм