Архангай аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл өнөөдөр цахимаар цацагдсан.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг мэдээлэл гаргажээ.

Тус мэдээлэлд:

"Архангай аймагт Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэж, хүн нас  барлаа гэсэн мэдээлэл ташаа мэдээлэл шүү. Одоогоор манай эмнэлгийн үйл  ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Та бүхэн мэдээлэл түгээхдээ нягтлаж  албаны баттай эх сурвалжаас авч байхыг анхааруулж байна" гэжээ.