З.Нарантуяа: Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно

Х.Оргил
03 сарын 24, 2020

АН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

"Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол хүнийг, монгол өрхийг дэлхийн дундаж орлоготой иргэн, өрх болгоход манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн. Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно” гэлээ. 

Холбоотой сэдвүүд

з.нарантуяа оронсууц

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.