Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх удаагийн улсын ээлжит тооллого орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого нь бүртгэлд суурилсан, уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж буйгаараа онцлогтой. 

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил өчигдөр 08.00 цагт эхэллээ. Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 15-ны 22:00 цагт дуусна. Энэ удаагийн  тооллогоор нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна.

Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох чухал ач холбогдолтой юм.