Б.Баясгалан
11 сарын 14, 2020
Цаг үеийн асуудлаар Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая мэдээлэл хийв.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Коронавирусийн цар тахлын үед голомтод буюу өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй хил, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмч, эмнэлгийн ажилчид, гадаа зогсож нийгмийн хэв журмыг сахиулж байгаа зэрэг төрийн албан хаагчдад урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Эхний ээлжид нийт 14809 хүнд урамшуулал олгоно. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана" хэмээлээ.
Урамшуулллыг Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон хилийн боомтуудад ажиллаж буй алба хаагчдад олгох бөгөөд нийт 13 орчим тэрбум төгрөг зарцуулах аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.