Б.Баясгалан
01 сарын 22, 2020
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188.000 төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123.100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84.500 төгрөг болгон шинэчлэн тогтоов.
Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байна.
Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг.
Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан юм. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмснийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.52] ・ 2020.01.22 Хариулах
нэмсэн нэр л зүүж байна даа 20 хүрэхгүй мянган төгрөг нэмчихээд нэмлээ л гэх юм
Зочин [103.229.120.134] ・ 2020.01.24 Хариулах
Чамлахаар чанга атга гэж үг бий. Хасагдаагүй нь их юм
Санал болгох
1 COP17 хуралд Энэтхэг улс элс, шороон шуургын эрт сэрэмжлүүлгийн систем байгуулахыг уриаллаа
2 COP17 хуралд Хятад улс цөлжилтийг хянах туршлагаа хуваалцлаа
3 "Silk roads caravan” linking cop16 to cop17 arrives in Ulaanbaatar
4 COP16-г COP17-той холбосон “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” Улаанбаатарт ирлээ
5 Mongolia Sets Bold Agenda as Host of UNCCD COP17, Urging Immediate Global Action on Land Degradation