Б.Баясгалан
01 сарын 22, 2020
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ.
Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв.
Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл 2016 онд:
Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ. Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.180.189] ・ 2020.01.22 Хариулах
Za zugeer baigaarai minii oir havid bgaa humuus bugd 320000 avdag yun 409000 ve 320000igaa ch zeel avch chadahgui arai yadan hurgej bna bololtsootoi neg ni l zeel avdag l bh
Зочин [203.91.115.53] ・ 2020.01.22 Хариулах
Tetgevriin zuruug oirtuulah geed baidag.Bid chini arai undur tsalin avch baisniihaa hireer ND-n shimtgel iluu tulj baisan shuu.Baga tettgeveree nemeh bolgondoo bidnii tetgevrees humsalj baidag.Oilgomjgui yum ih hiih yum aa.
Санал болгох
1 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
2 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ
3 Peak.mn сайт хүний эрхийн мэдрэмжтэй редакциудын нэгээр тодорлоо
4 О.Хулан: Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрдөггүй, нэгэндээ тусалдаг байгаарай
5 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна