Хөл хорионы үед тэтгэвэр тогтоолгохоор хандаж чадахгүй байгаа иргэдийн тэтгэврийг нөхөн олгоно

Б.Баясгалан
11 сарын 22, 2020

Нийгмийн даатгалын байгууллага гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтыг дараах байдлаар зохион байгуулж байна.


Тэтгэвэр тогтоох, олгох чиглэлээр:

- Бүх төрлийн тэтгэврийг хугацаанд нь олгоно.

- Шинээр болон өөрчлөн тогтоолгохоор хөл хорионоос өмнө баримт бичгээ бүрдүүлж өгсөн даатгуулагчдын тэтгэврийг тогтоож олгоно.

- Хөл хорионы улмаас тэтгэвэр тогтоолгохоор хандаж чадахгүй байгаа даатгуулагчдын хүсэлтийг харъяа хэлтэс нь цахимаар эсвэл хөл хорионы дараа цаасаар хүлээн авч, тэтгэврийг тогтоож, нөхөн олгоно.

- Хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа нь хөл хорионы үед дуусгавар болсон даатгуудагчдын тэтгэврийг 2020 оны 12 дугаар сард олгож, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн тогтооно.

- Өндөр насны тэтгэвэр авах нөхцөлийг хангасан боловч хөл хорионы хугацаанд тогтоолгож чадаагүй тахир дутуугийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг тогтоож, нөхөн олгоно.


Онцгой нөхцөл байдлын үед тэтгэмж тогтоох, олгох чиглэлээр:

- Хөл хорионоос өмнө баримт бичгээ бүрдүүлэн өгсөн даатгуулагчдын тэтгэмжийг тогтоож, олгоно.

- Тогтоогдсон бүх төрлийн тэтгэмжийг хугацаанд нь олгоно.

- Оршуулгын тэтгэмжийг шууд олгоно.

- Хөл хорионы улмаас тэтгэмж авахаар хандаж чадахгүй байгаа даатгуулагчдын тэтгэмжийг тогтоож, нөхөн олгоно.


Иргэн Та гэрээсээ гарахгүйгээр www.ndaatgal.mn хаягаар нийгмийн даатгалын мэдээ, мэдээлэл авахаас гадна 77771289 дугаараас асууж, лавлах зүйлээ тодруулаарай.


Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.