Х.Оргил
10 сарын 07, 2019
Нийслэлийн Мэргэлийн хяналтын газраас зах, худалдааны төвүүдэд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжүүлж эхэлсэн байна.
Тодруулбал, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ.
Тус газруудад “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийг хүргүүлсэн аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.