Японы Ерөнхий Сайд Шинзо Абе ходоодны өвчний улмаас огцорч буйгаа гэнэт зарласан билээ. Түүний тэргүүлж буй эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сонгуульд Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 72 настай Суга Ёшихиде нэрээ дэвшүүлж байгаа юм.

Нам дотор нь ялангуяа Шинзо Абе, шадар сайд Таро Асо, намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай нар түүнийг ихэд дэмжиж байгаа нь дараагийн Ерөнхий сайдаар томилогдох өндөр магадлалтай гэж хэвлэлд бичжээ. 

Суга Ёшихиде Абегийн танхимд 2012 оноос хойш 7 жил 8 сар ажилласан туршлагатай улстөрч, одоогийн бодлогыг цааш нь хэвээр үргэлжлүүлэх хүн гэж Япончууд үзэж байна. Тэрээр гэр бүлтэй, гурван хүүтэй юм байна.