Олимпын дараа Японд ковидын тархалт хоёр дахин нэмэгдэнэ

П.Мөнгөнсор
07 сарын 19, 2021

Токиогийн олимпын наадам эхлэхэд хоёрхон хоног үлдээд буй. Гэтэл өдөрт 1500 гаруй бүртгэгдэж буй ковидийн халдвар хоёр дахин өсөхийг судлаачид тогтоожээ. 

Өнгөрөгч 5 сарын дунд үеэр оргилдоо буюу 7000 давсан халдвар тогтмол буурч өнгөрсөн долоо хоногт 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм.  Гэтэл өчигдөр энэ тоо дахин өсч 1500-д хүрчээ. Хэдийгээр Японы эрх баригчид олимпыг үзэгчгүй зохион байгуулахаар шийдвэрлэсэн ч энэ тоо цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна.

Японы хоёр том хот болох Токио, Осокад иргэдийн вакцинжуулах ажил эрчимтэй хийгдэж буй. Энэ сарын 11-ний байдлаар хүн амын 29% вакцины эхний тундаа хамрагдсан ч бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. 

Эх сурвалж: BBC

Холбоотой сэдвүүд

ковид олимп япон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.