Үргэлж ажил хэргийн уулзалт зохион байгуулж, нэрийн хуудас солилцож явдаг хүмүүсийн хувьд шинэ төрлийн коронавируст халдвар эелдэг харилцаа үүсгэхэд нь багахан бэрхшээл учруулж байгаа билээ. Учир нь эелдэг, найрсаг харилцааны гол зэвсэг болсон инээмсэглэл амны хаалтын цаана нуугдчихаад байгаа юм. Хэдийгээр нүдээрээ инээж, бусад эелдэг үйлдлийг хийж, харилцагч, үйлчлүүлэгчээ татаж болох ч инээмсэглэл шиг найдвартай үйлчлэх нь юу л бол. 

Хүмүүс энэ мэт шалтгаанаас үүдэн тунгалаг оруулгатай амны хаалт, нүүрний хаалт зэргийг хэрэглэж байгаа ч тэдгээр нь яг зориулалтын амны хаалт шиг найдвартай хамгаалалт байж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. 


Тэгвэл энэхүү япон компани амны хаалтаа авалгүй инээмсэглэлээ харуулах боломжийг олгожээ.

Нагаяа бол олон жилийн туршлагатай хэвлэмэл эд, материал, үзүүлэнгийн үйлдвэр. Цар тахал гарч эхэлсэн цагаас л тэд зах зээлд ямар шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх вэ гэж бодож ирсэн. 

Үүний үр дүнд тэд өнгөрөгч арваннэгдүгээр сард өөрсдийн анхны санааг танилцуулсан ба энэ нь нэрийн хуудас, амны хаалтын хослол байв. Тус бүтээгдэхүүний онцлог нь хүн өөрийн нэрийн хуудсыг амны хаалтан дээрээ хэвлүүлж, амны хаалтыг дан ганц вирусээс хамгаалах хэрэгсэл бус давхар хувь хүн өөрийгөө танилцуулах хэрэгсэл болгох юм.


Тэгвэл тэд хоёр дахь санаагаа саяхан танилцуулж, Smile Meishi гэх бүтээгдэхүүнээ хэрэглээнд нэвтрүүлжээ.


Та төсөөлөөд үз дээ. Уулзалтын өрөөнд таны шинэхэн түнш орж ирээд танд нэрийн хуудсаа өгнө. Гэхдээ тийм нэрийн хуудсыг та өмнө нь огт харж байгаагүй нь хачирхалтай. Япон гэлтгүй бусад орнуудад өөрийн зургийг нэрийн хуудстаа хавсаргах хэвийн үзэгдэл ч энэ хүний зураг нь тал байх юм. Хэвлэлийн алдаа юм болов уу? гэж бодож байтал тэр танд “Ингээд барина уу” хэмээхэд та одоо л учрыг нь олох шиг.


Эх сурвалж: Grapee