Х.Оргил
08 сарын 28, 2020
Японы Ерөнхий сайд Шинзо Абе эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа огцорч байгаа тухай NHK болон тус улсын мэдээллийн сайтууд мэдээллээ.
Тэрээр энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэх юм байна.
Түүний эрүүл мэндийн асуудал энэ зунаас эхлэн яригдаж байгаа бөгөөд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа тэрээр эмнэлэгт очсон билээ. Ямар өвчний улмаас эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Тэрээр Япон улсын түүхэнд хамгийн удаан төр барьсан ерөнхий сайд юм. Албан ёсоор ирэх оны 9 дүгээр сард түүний үүрэгт ажлынх нь хугацаа дуусах ёстой юм. Covid-19 цар тахлыг тогтоон бариагүй, цар тахлаас болж эдийн засаг хүчтэй суларсан зэрэг шалтгааны улмаас түүний нэр хүнд сүүлийн үед хамгийн доод цэгтээ хүрээд байна.
政治においては、その職に何日間、在職したかではなくて、何を成し遂げたかが問われるのだろうと思いますが、この7年8か月、国民の皆様にお約束した政策を実行するため、結果を出すために、一日一日、日々、全身全霊を傾けてまいりました。 pic.twitter.com/yvmFgdNVnJ
— 安倍晋三 (@AbeShinzo) August 25, 2020
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.