Саруулын Ариунжаргал
05 сарын 18, 2018
Microsoft компаниас гаргасан оюутан сурагчдын хэрэгцээнд хамгийн тохирдог үйлдлийн систем бол Windows билээ. Хэдхэн хоногийн өмнө танилцуулагдсан шинэ загвар нь яг юугаараа өөр юм бол? Энэ нь өмнөхөө бодвол илүү хурдан болсон бөгөөд тоног төхөөрөмжийн тохиргоо багатай ажээ. Windows Store дээрх аппликейшнүүдээр л ажиллах боломжтой бөгөөд хуучин Windows 10-аа шинэчлэхийг хүсвэл 50 доллар нэмж төлөхөд л хангалттай юм байна.
5 дугаар сарын 2-ны өдөр танилцуулагдсан Windows 10S үйлдлийн систем нь илүү хурдан гэх давуу талыг хэрэглэгчиддээ амлажээ. Маш олон хүмүүс үүнийг Google Chrome OS-ийн өрсөлдөгч хэмээн үзэж байгаа юм байна. Гэвч Microsoft -ийнхон хурдаараа илүү аж. Windows 10 Pro болон Windows 10 S нь ижил цөм дээр хийгдсэн учир нүүр хуудсыг нь харьцуулан харваас маш бага зэргийн л ялгаатай.Рэдмонд хэлэхдээ "Windows 10 S нь Windows 10 Pro-ийн тусгай тохиргоо мэт харагдаж болох ч олон зүйл дээр энэ хоёр хоорондоо ялгаатай" гэжээ.
Тэгвэл Windows 10 болон Windows 10S хоорондоо юугаараа ялгаатай вэ?
1. Цэнэгээ барих
Windows 10S нь USP-ийнхээ тусламжтайгаар цэнэгийг өмнөх загвараасаа бага зарцуулах бөгөөд энэ нь оюутан сурагчдад тун таатай мэдээ юм. Microsoft-ийнхон уг үйлдлийн систем нь тасралтгүй 10 цаг ажиллах боломжтой хэмээн бахархалтайгаар үзэж байгаа ажээ.
2. Илүү хурдан
Windows 10S нь 15 секүндэд л ачааллах чадвартай. Мөн өмнөх загваруудаа бодвол "Hardware"-ийг илүү бага ажиллуулдаг бөгөөд уг үйлдлийн систем оюутан сурагчдад илүүтэйгээр зориулан бүтээгджээ. Үүнээс гадна Windows 10S нь компьютерүүдийг хооронд нь холбоход зөвхөн USB тусламжтай холбох боломжтой болгосон нь тохиргоо цэсийг илүү хялбаршуулсных юм. Ингэхийн тулд 30 секундын л хугацаа зарцуулагдах бөгөөд холбогдсон бүх компьютерүүдийг удирдах боломжтой ажээ.
3. Windows Store-оос бусад аппликейшн уншихгүй
Таван жилийн өмнөөс л Microsoft компанийнхан өөрсдийн Windows Store-ийг олонд хүргэхийг хичээсээр ирсэн. Тэгвэл энэ удаад зөвхөн Windows Store-ийн аппликейшн унших боломжтой болсон нь тэдний тэрхүү зорилгод хүргэж мэдэх юм.
Хэрэв та эндээс өөр газраас аппликейшн татахыг оролдвол Windows 10S танд тохирох ижил төрлийн аппуудыг санал болгох аж. Microsoft компанийнхан Windows 10 Pro-той хүмүүсийг үйлдлийн системээ шинэчлэх 50 долларыг боломжийг 2017 оны төгсгөл хүртэл үнэгүй болгосон байна.
Windows Store илүү олон аппликейшнүүдийг бий болгож байж л андройд үйлдлийн систем дээр суурилсан Google Chrome OS-ийг ардаа орхих биз ээ.
4. Chrome-ийг арчин хаясан нь
Edge бол Windows 10S-ийн үндсэн интернэт хөтөч бөгөөд хайлтын систем нь Bing байх ажээ. Үүнийг хэрэглэгч өөрчлөх боломжгүй юм байна. Үүнээс гадна Chrome болон Mozilla Firefox зэргийг татах боломжгүй болгожээ.
5. Windows 10 Pro-той юугаараа ижил вэ?
Ах дүү хоёр шиг л гарч ирсэн энэ хоёр үйлдлийн системд ижил тал байлгүй л яахав. Windows 10 S нь Azure AD domain, Windows Update for Business, Windows Store for Business, Mobile Device Management (MDM), Bitlockeг зэргийг мөн дэмждэг ажээ.
6. Сайны хажуугаар саар
Харамсалтай нь Windows 10S нь үндсэн "driver"-ууд таних боломжтой ч аппликейшнтэй холбоотой асуудлуудаас болж зарим "driver"уншихгүй юм байна.
7. Үнэ
Microsoft компаниас Windows 10S-ийг 999 долларын үнэтэй "Surface" нөүтбүүкээр хэрэглэхийг санал болгож байгаа ч тэд бидний сайн мэдэхDell, HP, Samsung, Toshiba, Asus, Acer гэх мэт компаниудтай хамтран ажиллаж хямд үнэтэй төхөөрөмжөөр хэрэглэх боломжийг эрж хайж байгаа ажээ. Тиймээс энэ зун бид 189 доллараас бага үнэтэй Windows 10S -т зориулсан компьютерийг дэлгүүрүүдээс худалдан авах гарц нээгдэх бололтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.