М.ОЮУ-ЭРДЭНЭ
05 сарын 11, 2023
Энэ тухайгаа твиттер хуудастаа “Бид урт хугацаанд идэвхгүй байгаа хаягуудыг устгах болсон тул зарим хүмүүсийн дагагчдын тоо буурч магадгүй” хэмээн жиргэжээ.
Гэвч олон нийтийн зүгээс энэхүү шийдвэрийг ч тийм ч таатай хүлээж авсангүй. Тухайлбал, нас барсан хэдий ч тэдгээр хүмүүсийн жиргээ утга учир, дурсамжийг хадгалсаар байгаа учраас хаягуудыг устгах шийдвэрийг ихээхэн шүүмжилж байгаа юм.
Элон Маск энэ асуудлыг шийдэхийн тулд идэвхгүй болсон хаягуудыг бүр мөсөн устгахгүйгээр архивлан авч үлдэх төлөвлөгөөтэй байгаагаа ч зарлаад буй.
Твиттерийн хэрэглэгчид өөрийн хаягаа идэвхтэй байлгахын тулд дор хаяж 30 хоног тутамд нэвтэрч байх ёстой юм. Үүнд өөрчлөлт оруулж зургаан сар тутамд нэвтрэх шаардлагатай гэж заажээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.