Уг систем хаалттай хэлбэрээр туршилтын шатандаа хэрэгжиж байсан бол өнөөдрөөс эхлэн дэлхийн 180 гаруй улсын хэрэглэгчид ашиглах боломжтой болж байна. Цаашид англи хэлнээс гадна бусад улс үндэстний хэлийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Хиймэл оюуны “generative AI” технологийг хайлтын системээс гадна бусад төрлийн үйлчилгээнүүдэд ч нэвтрүүлэхээр шинэчлэн боловсруулж байгаа талаараа Google-ийн толгой компани Alphabet-ийн захирал Сундар Пичай мэдэгдэв. Тухайлбал, Google Mail үйлчилгээнд захидлын хариуг хиймэл оюуны тусламжтай боловсруулж автоматаар бэлдэж өгдөг болох аж. Түүнчлэн Google Photo үйлчилгээнд хиймэл оюуны тусламжтай гэрэл зургийг засварлах “Magic Editor” зэрэг үйлдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Microsoft-ийн шинэчлэл онлайн хайлтын зах зээлд олон жилийн турш ноёлж байгаа Google-ийн хувьд томоохон сорилт болж байгаа бөгөөд үүний үр дүнд Google компани Bard хиймэл оюуны системийг нэвтрүүлж байв.

Google компани жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдийн бага хурал дээр энэ тухай зарласан бөгөөд компанийн удирдлагууд хиймэл оюун ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшилтүүд болон шинээр үйлдвэрлээд буй 1,799 долларын үнэ бүхий эвхэгддэг гар утсаа мөн танилцуулсан юм.


 Эх сурвалж: BBC