Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрсөн 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн.

Тэгвэл тус Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүд, яамдын сайд нар, холбогдох салбарын удирдлага, мэргэжилтэн, иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцож байна.

Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус Ерөнхий хяналтын сонсголд орж ирлээ.

Дүрс бичлэгээр шууд дамжуулж байна.