Дараах шалтгаантай иргэд заавал коронавирус илрүүлэх шинжилгээ өгнө.

Тодруулбал, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. 

Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

Өнөөдөр буюу 30-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.

  1. Баянгол дүүргийн 13 дугаар сургууль.
  2. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  3. Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
  4. Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
  6. Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.

Бямба гараг буюу 5 дугаар сарын 01-нд:

  1. Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
  2. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль
  3. Сонгинохайрхан дүүргийн Таваншарын Номин агуулахын гадна талбай

Ням гараг буюу 5 дугаар сарын 02-нд:

  1. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
  2. Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  3. Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.



Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс