Энэтхэгийн Дээд шүүх даваа гарагт Ковид-19 тахлын улмаас нас барагсдын ойрын төрөл төрөгсдөд нөхөн төлбөр болгон 500 фунт буюу 670 ам.доллар төлөх засгийн газрын шийдвэрийг баталжээ. 

Шүүх Засгийн газарт уг хохирлын мөнгийг иргэнд өргөдөл гаргаснаас хойших 30 хоногийн дотор гамшгийн эрсдлийн сангаар дамжуулан олгохыг үүрэг болгожээ. 

2005 оны тус улсын Гамшгийн менежментийн тухай хуульд тусгаснаар нөхөн олговрыг олгоно гэж Энэтхэгийн дээд шүүх мэдэгджээ. 

Даваа гарагийн байдлаар Энэтхэг улсад коронавируст халдвараар нас барагсдын тоо 449 мянга хүрсэн ба тэдгээр гэр бүл бүрт 300 сая ам. доллар төлөөд байна.

Мөн Ковид-19-өөр нас барагсдын ар гэрийнхэнд, түүний дотор оношоо сонсоод амиа хорлосон хүмүүст ч нөхөн олговор олгох аж.

Эх сурвалж: India Press