Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /эд хөрөнгийн оршин байгаа дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн тасаг/ мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулна. 

Ингэхдээ өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.  /ЭХӨЭТХЭДБЭУБТ Хуулийн 13.1/ Тодорхой болзол тавьсан, эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлах бөгөөд болзол хангагдсаны дараа буюу үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол энэ тухай эрх шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна.

Энэ тодорхойлолт /албан бичиг, өргөдөл/ ньхуулийн этгээдийн хувьд эрх баригчийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэний хувьд гарын  үсгээр тус тусбаталгаажсан байна.