Хүүхэд төрүүлэх нь амьдралын хамгийн үнэ цэнтэй бэлэг бөгөөд эцэг эхийн хувьд сэтгэл хөдөлгөм хэзээ ч мартагдашгүй үйл явдал гэж болно.

Жирэмслэлт болон төрөлт нь эцэг эхийн аль алинынх нь амьдралд асар их өөрчлөлтийг авчирдаг бол эхчүүд бие махбоддоо хамгийн их өөрчлөлтийг мэдэрдэг. Төрсний дараа үс унах, арьс язрах зэрэг түгээмэл шинж тэмдэг ажиглагддаг ч зарим зүйл нь санаанд оромгүй, туршлагатай ээжийн хувьд ч гэнэтийн байдаг. 

"Bright side" төрөхийн өмнөх болон дараах өөрчлөлтүүдийг онцоллоо. Зарим нь үнэхээр онцгой бөгөөд тэдгээрээс хүргэж байна.


1. Хүүхдийн өшиглөлтийг мэдрэх

Энэ нь төрсний дараа мэдэрч болох хамгийн гаж мэдрэмжийн нэг гэж хэлж болно. Төрсөн ч гэсэн хүүхдийн “өшиглөх” мэдрэмж төрж, дахин жирэмсэлсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэхүү сонирхолтой үзэгдлийг тайлбарлахыг оролдсон хэд хэдэн онол байдаг. Тэдний нэг нь жирэмсний үед эмэгтэйчүүд умайн доторх хөдөлгөөн, мэдрэмжийн талаар маш сайн мэддэг болсон байдаг бөгөөд эдгээр хөдөлгөөнийг төрсний дараа ч амархан таньдаг.


2. Таны үсний бүтэц, өнгө өөрчлөгдөж болно

Жирэмсэн үед болон жирэмсний дараа үс унах нь энгийн үзэгдэлд тооцогддог. Зарим эмэгтэйн хувьд үсний бүтэц, өнгө өөрчлөгдөх тохиолдол байдаг. Өмнө нь буржгар, долгиотой байсан үс гэнэт шулуун, гөлчгөр болон эсрэгээрээ өөрчлөгдөх тохиолдол гардаг. Жүжигчин Кейра Найтли хүүхэд төрүүлсний дараа уг өөрчлөлттэй тулгарсан байна. Тэрээр энэ талаар “Би төрөлхийн буржгар үстэй. хүүхэдтэй болсноос хойш миний үс 10 дахин өтгөн болсон" хэмээжээ.


3. Таны амт мэдрэх мэдрэмж, хоолны сонголтууд өөрчлөгдөж болно

Урьд нь таны амтархан иддэг байсан хоол одоо дур гутам санагдаж магадгүй. Жирэмсний үед хоолны сонголтод өөрчлөлт орох нь хэвийн боловч заримдаа төрсний дараа уг өөрчлөлт мөн ажиглагддаг. Амт мэдрэхүйн өөрчлөлт нь ихэвчлэн жирэмсний дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Заримдаа шинэ эхчүүд өмнө нь байгаагүй хоолны харшил болон зарим хүнсийг боловсруулж чадахгүй байх явдал тохиолддог.


4. Таны биеийн үнэр өөрчлөгдөх боломжтой. Эсвэл үнэр мэдрэх мэдрэмж өөрчлөгддөг үү?

Зарим эмэгтэй төрсний дараа тэдний биеийн үнэр нь өөрчлөгдсөн гэж ярьдаг. Гэсэн хэдий ч биеийн үнэр өөрчлөгдсөн аль эсвэл үнэр мэдрэх мэдрэмж өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй юм. Эдгээр өөрчлөлт нь жирэмсний үед түгээмэл тохиолддог бөгөөд үүнийг жирэмсний эхэн үеийн шинж тэмдгүүдийн нэг гэж үздэг. Зарим эмэгтэй төрсний дараа ч энэхүү өвөрмөц шинж тэмдгийг мэдэрч болно.


5. Шүдний өвчин болон буйлны үрэвсэлд илүү өртөмтгий болох

Зарим шинэ ээж шүдний эмгэг, буйлны үрэвсэлийн улмаас шүдний эмчид ойр ойрхон очих шаардлагатай болдог. Шинжээчдийн үзэж буйгаар амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлдөг хэд хэдэн гол шалтгаанууд байдаг. Үүнд:

  • Өглөөний дотор муухайралтаас үүдэн ялгарсан хүчил нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг.
  • Жирэмсний үед болон дараа хэрэглэсэн тодорхой хэмжээний сахар нь шүдний цооролт үүсгэх эрсдэлтэй.
  • Зарим гормоны хэмжээ нэмэгдсэнээр биед үрэвсэл явагдах хариу үйлдлийг үзүүлдэг. Тийм учраас буйл үрэвсэх хандлагатай байдаг.


6. Тааз өргөсөх хандлага ажиглагддаг

Олон шинэ ээж төрсний дараа тааз нь илүү өргөн болсныг анзаардаг. Энэ нь илт харагддаг боловч үүнийг физиологийн талаас тайлбарлах боломжтой. Жирэмсний үед даавар нь төрөх үед өргөжин тэлэхийн тулд аарцагны бүсийг барьж буй холбоосыг зөөллөхөд хүрдэг. Хэрвээ төрсний дараа таны биед гарсан энэхүү өөрчлөлт танд таалагдахгүй бол битгий сандар. Тодорхой хугацааны дараа уг холбоос нь дахин чангарах болно.


7. Таны хөлний размер өөрчлөгдсөн байх болно

Жирэмсэн үед хүний бие хөөдөг, ялангуяа хөл. Төрсний дараа хаван нь бууж ихэвчлэн хэвийн байдалдаа ордог ч хөл тань урьдын хэмжээндээ буцаж ирэхгүй байх магадлалтай. Хөлний яс нь томордоггүй ч жирэмсний гормон нь хөлний холбоосыг амраадаг. Үүнээс үүдэн хөлийг барьж байсан холбоос суларснаар хөлний яс нь сул тавигддаг. Тиймээс та өөртөө таарсан тав, тухтай гутал худалдаж авах шалтаг болдог байна.