Реппэр Карди Би хоёр дахь хүүхдээ тээж байна

Б.Анхилам
06 сарын 28, 2021

Тус шагнал гардуулах ёслолын үеэр реппэр Карди Би үзэгч олонд нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь тэрээр өөрийн нөхөр реппэр Оффсетийн хамтаар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа зарлажээ. 

“Type shit” нэртэй дууныхаа амьд үзүүлбэрийн үеэр реппэр маань өөрийн дуулдаг хэсэгтээ хар өнгийн комбинзоныг битүү шигтгээгээр чимсэн бие бариу хувцастай гарч ирсэн ба түүний гэдэс ч мэдэгдэхүйц байсан юм.

Энэ нь түүний жирэмсэн гэдгээ олонд ийнхүү танилцуулсан анхны тохиолдол биш бөгөөд өөрийн анхны хүүхдээ ч тэр 2018 оны SNL сувагт үзүүлбэр үзүүлэхдээ зарлаж байжээ. 

Харин үзэгч олны дунд түүнийг дараагийн хүүхдээ ямар шагнал гардуулах ёслолын үеэр, хаанахын тайзан дээрээс зарлах бол гэсэн хүлээлт үүсээд амжжээ.


Эх сурвалж: Vulture

Холбоотой сэдвүүд

жирэмслэлт реппер карди б

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.