Шинэ Зеландын уур амьсгалын өөрчлөлтийн хуульчид Засгийн газраа шүүхэд өгчээ

Шинэ Зеландын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөө, 2050 оноос өмнө хүлэмжийн хийн ялгарлыг 0 болгох зорилт биелэх боломжгүй гэж үзсэн тул тус улсын 300 орчим хуульч нэгдэн Засгийн газраа шүүхэд өгчээ. 

Энэ хүрээнд өнгөрсөн мягмар гарагт (зургаадугаар сарын 10) хуульчид Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Саймон Уоттсонд хэрэг үүсгэж, хэд хэдэн үндэслэлийг танилцуулсан байна. 

Тус улс 2021 онд эко автомашины хөтөлбөр хэрэгжүүлж, цахилгаан болон hybrid автомашин худалдан авсан тохиолдолд 8,625 хүртэлх ам.долларын буцаан олголт авах боломжийг бүрдүүлж байжээ. Гэтэл олон нийтээс санал авч хэлэлцэхгүйгээр дээрх эрх зүйн зохицуулалтаас гадна нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах сантай холбоотой 35 хууль тогтоомжийг хэрэгсэхгүй болгосон байна

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хэрэгжүүлж буй ажлууд нь их төсөвтэй бөгөөд үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй, үр ашиггүй байгааг онцолжээ. 

Иймд Засгийн газарт хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байгаа юм. 

 5 сая хүн амтай Шинэ Зеланд нь нүүрстөрөгч бага ялгаруулдаг орны тоонд багтдаг ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртдөг улс юм. Гэвч цаг агаарын эрс тэс уур амьсгал, биологийн олон янз байдлын нөлөөгөөр иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүртэл эрсдэл учраад байгаа юм. 

Өмнө нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлоготой холбоотой хэрэг дэлхийн аль ч улсын шүүхэд бүртгэгдэж байгаагүй бөгөөд энэ тохиолдол анхных нь болж байгаа ажээ. 


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.