"Багшийн цалинг нэмүүлэх түр хороо",  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын хамтарсан уулзалт яг одоо БСШУС-ын яаманд болж байна. Тус уулзалтаар талууд хэрхэн хамтран ажиллаж, цалин нэмэх асуудлаар бодит үр дүнд хүрэх вэ гэдгийг хэлэлцэн тохиролцох юм.

Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж энэ сарын 30-наас буюу өнөөдрөөс эхлэн орон даяар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдээд байсан. Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа асуудлыг ажил хаялтаар биш хамтран ажиллаж шийдвэрлэе гэсэн утга бүхий албан бичгийг "Багшийн цалинг нэмүүлэх түр хороо"-нд хүргүүлснээр өнөөдөр тус хамтарсан уулзалтыг зохион байгуулж, талууд хэлэлцээр хийж байна.