Б.Баясгалан
09 сарын 18, 2020
Шинэ коронавируст халдварын нөхцөл байдал болон сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж буйтай холбоотойгоор ЭМЯ, БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр БШУЯ-ны мэргэжилтэн Т.Ням-Очир "Ирэх даваа гарагаас бүх шатны боловсролын байгууллагууд хэвийн горимоор хичээллэнэ. Үүнтэй холбоотойгоор сурагч, багш нарын ачааллыг харгалзаж, теле хичээлийг түр хугацаагаар зогсоож байна. Харин эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, суралцагчид авч ашиглаж болохуйцаар цахим хичээлүүдийг сайтуудад байршуулна. Танхимын сургалт хэвийн горимоор хичээллэж эхэлж буй ч бататгах хичээл 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжилнэ. Хоцрогдолтой хүүхдүүдийг аль болох хурдан хэвийн хэмжээнд аваачих, өмнөх хичээлийн агуулгаа богино хугацаанд бататгах менежментийг хийх талаас нь сургууль эцэг эх, суралцагчдад дэмжлэг үзүүлж ажиллана.
Өнгөрсөн хичээлийн жилд зайны сургалтууд удаан хугацаагаар явсан учир уралдаан тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн түвшинд аль болох зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна.
Энэ нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хурдан хугацаанд хэвийн хэмжээнд шилжүүлэхтэй холбоотой. Тиймээс хичээл, сургалтыг тасралтгүй зохион байгуулахыг зөвлөж байна. Сургалтын байгууллагууд ашиглаж болох бүх орц, гарцаа нээж, бөөгнөрөл үүсгэхгүй байх менежментийг хийх ёстой. Мөн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх шаардлагатай" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.119.225] ・ 2020.09.20 Хариулах
ажлаа сайн хийвэл хийгээд хийхгүй бол боличол доо гомо новшоо
Зочин [202.126.90.86] ・ 2020.09.19 Хариулах
Сургуул цэцэрлэгүүд хашаа барих хаалгаа намтүгжих ажлыгмаш сайн хийж байгаа даа
Зочин [202.126.89.85] ・ 2020.09.19 Хариулах
Олимдиад гэдэг нэртэй уралдааныг ер нь цаашид больж массын сургалтанд нь анхаарч ажлын гол үзүүлэлт болгох сурагчдынхаа хүмүүжил төлөвшил ёс зүй хандлага ирээдүйн сайн аав ээж болох эх оронч иргэнийг бэлтгэх нэн тэргүүний зорилт тавих шаарлагөтай
Зочин [103.212.118.249] ・ 2020.09.19 Хариулах
Уралдаан тэмцээн олимпиадаар ер хүүхдүүдийг өрсөлдүүлэхээ болимоор. Ер нь бол массын сургалт л нэн түрүүнд байх хэрэгтэй. Олимпиад уралдаанд бол цөөн хүүхэд л бэлдэж ордог бусад нь хаягддаг
Зочин [66.181.161.109] ・ 2020.09.18 Хариулах
1 2 р ангийн хичээлд онцгой анхаарахгүй бол 10үсэг үзээд хөл хорионд орсон хөдөө гадаа явсан үсэг мэдэхгүй хүүхдүүдэд юу заагаад бгааг ёстой гайхаж бна шүү
Зочин [202.9.46.125] ・ 2020.09.18 Хариулах
Уралдаан тэмцээнийг бүтэн жилийн турш хийхгүйгээр зөвхөн сургалтаа чанартай явуулсан нь дээр ээ. Янз бүрийн урлаг спортын тэмцээн болоход сургалт цалгардар талтай байдаг.
Зочин [66.181.161.91] ・ 2020.09.18 Хариулах
Шал тэнэг
Зочин [66.181.185.220] ・ 2020.09.19 Хариулах
olimpiadaar huuhdiig uralduulahaa bolison ni deer
Санал болгох
1 Их далайн салхи тал нутагт: Сэргэн мандалт болон бароккогийн сод дэвшил Улаанбаатарт заларсан нь
2 Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг
3 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой
4 Mongolia Assesses Plague Risk as "Low" Following Unconfirmed Siberian Lab Incident
5 Fatal Bear Attack in Ulaanbaatar Triggers Search Operation
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Нийслэл хотын ерөнхий боловсролын 10 сургуульд оюуны спортын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Peak.mn ・ 11 сарын 13, 2025
Ярилцлага
Хүүхэд нь ахлах ангид орох хүмүүсийн анхааралд!
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 13, 2025
Нийгэм
Нийслэлийн ЕБ-ын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай байна
Х.Уянга ・ 06 сарын 22, 2025
Нийгэм
“Багийн бага сургууль” санаачилга 4.2 тэрбумын хөрөнгө оруулалтаар албан ёсоор эхэллээ
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 30, 2025
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
+976 99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот-14201, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2027 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.