Буяндэлгэрийн Мөнхчимэг
06 сарын 30, 2025
Хувийн хэвшлийн 4.2 тэрбум төгрөгийн анхдагч хөрөнгө оруулалтаар “Багийн бага сургууль” санаачилга албан ёсоор эхэллээ.
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, Хаан Банк болон олон байгууллагууд 8 сарын турш хамтран ажиллаж, төслийн санаа гаргах, баримт бичгийг боловсруулах, санхүүжилт босгох зэрэг олон шат дараалсан ажлын үр дүнд “Багийн бага сургууль” санаачилгын гарын үсэг зурлаа.
Алслагдсан хөдөөгийн багт, хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцтэй бага боловсролын чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан үйлчилгээг хүргэх нь тус санаачилгын гол зорилго юм.
Жил бүр ойролцоогоор 36 мянган хүүхэд гэрээсээ хол, дотуур байранд 9 сарын хугацаанд амьдарч, суралцдаг. Одоогоор улсын хэмжээнд 1,575 багийн ердөө 44-т нь бага сургууль ажиллаж байгаа нь чамлалттай. Харин энэ удаагийн хөрөнгө оруулалтаар Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 5 багт бага сургууль байгуулж, нийт 370 гаруй хүүхэд жил бүр гэртэйгээ ойрхон сургуульд суралцах боломжтой болох юм.
Санаачилгын дэлгэрэнгүй мэдээллийг https://baghschool.edu.mn хуудсаар авна уу.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
ЭХ СУРВАЛЖ: unicefmongolia
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.