Цар тахлын үеийг хэрхэн зугаатай өнгөрүүлэх вэ?

Гадагш гарч шинэ найз нөхөд, танилтай болох боломж хомс энэ цагт хүмүүсийн харилцааны хэв маяг ч мөн бага багаар өөрчлөгдсөөр байна. Хэрэв та яг одоо хэн нэгэнтэй ярилцаж, холбоо тогтоохыг хүсч байгаа бол гагцхүү зөв нийтлэлээ уншиж байна гэж хэлье. Бид энэ удаагийн нийтлэлдээ Апп стори болон Плэй сторид хамгийн олон хандалттай байгаа болзооны аппликейшнуудыг танилцуулж байна.  

Орчин үед харилцаа тогтоох боломж бүхий хэрэглэгч олонтой сошиал платформ цөөнгүй нэмэгдсэн ч бид нэгэн рүүгээ зориглон зурвас бичихэд хүндрэлтэй байдаг шүү дээ. Мөн тэдний ганц бие эсэхийг нь ч сайн мэдэхгүй тохиолдол байдаг. Тиймээс яг хайсан хүнээ олоход тань туслах эдгээр “болзооны аппликейшнд” бүртгүүлээд нэг үзээрэй.


Тinder 

Өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 55 тэрбум гаруй хүнийг холбож өгсөн дэлхийн алдарт болзооны аппликейшн бол Тиндер юм. Болзооны аппликейшнууд дундаас хамгийн өндөр үнэлгээтэй, олон хэрэглэгчтэй платформ. 

Та өөрийн хаягийг нээж, профайлаа үүсгээд хэдхэн минутын дараагаас л таныг “лайк” хийсэн болон тантай “таарсан”(энэ нь хоёр хүн бие биенийгээ лайк хийсэн тохиолдолд гарч ирнэ) хүмүүсийг мэдэх боломжтой. Та өөрийн био хэсэгт зураг, сонирхол, нас хүйс, бэлгийн чиг хандлага, ажил мэргэжил зэргээ оруулснаар хэн нэгэнтэй таарахад илүү хурдан, үр дүнтэй байх болно. Мөн тухайн хүний био хэсгийг хараад лайк дарах эсэхээ ч шийдэж болох юм.

 

Нэвтрэх боломжтой платфомууд: 

-iOS, Android, & Web

Онцлог:

-Байршлаар хайлт хийх боломж. Тухайлбал, өөрт хамгийн ойр эсвэл бүр өөр орны хүнтэй ч харилцаа үүсгэж болно.

-Шүүлтүүртэйгээр сонголтоо хийх. Жишээ нь, насны хувьд 20-25-ийн хооронд байх гэх мэт шүүлтүүр нэмж болно.

-Зар сурталчилгаагүй.

Давуу тал:

-Бүртгэл хурдан хийгддэг

-Сүүлийн үеийн үйлдлийн систем бүхий аппликейшн

Сул тал:

-Нууцлалын эрсдэлтэй

Bumble

Бамбл бол болзооны аппликейшн дундаас хамгийн аюулгүй, найдвартай нь юм. Учир нь энэ аппликейшнд бүртгүүлэхдээ та зөвхөн өөрийн зургийг оруулах ёстой. Өөр хэн нэгний зургийг оруулбал аппликейшнд бүртгүүлэх эрх хаагдана. Зөвхөн болзох хүн хайхаас гадна хамтран ажиллах, найзлах хүнээ ч олох боломжтой. 

 Нэвтрэх боломжтой платфомууд: 

-iOS, Android

Онцлог:

-Болзооны шинэлэг хувилбар

-Нийгмийн хүрээлллээ ихэсгэх боломж

Давуу тал:

-Шинээр хаяг үүсгэхэд хялбар

-Хэрэглэгчдийн хүйсийн харьцаа тэнцүү байдаг

Сул тал:

-Таалагдсан хүн рүүгээ 24 цагийн дотор зурвас илгээх шаардлагатай

Таn Tan


Тан тан бол Хятадын болзооны аппликейшн бөгөөд ганц бие хүмүүст өөрт хамгийн ойр амьдардаг хүнийг олох боломжийг олгодгоороо онцлог юм. Анх зөвхөн Хятад улсын иргэд бүртгүүлэх боломжтой байсан бол өдгөө дэлхийд хэдийнэ сая сая хэрэглэгчтэй болсон. Тан тан нь зөвхөн зурвас бичилцэхээс гадна таавар, тоглоом, видео хуваалцах зэрэг нэмэлт функцүүдтэй.

 Нэвтрэх боломжтой платфомууд: 

-iOS, Android

Онцлог:

-Байршлаар тантай хамгийн ойр хүмүүс эхэнд гарч ирдэг.

 Давуу тал:

-Шинээр хаяг үүсгэхэд хялбар

-Хэрэглэгч олон

Сул тал:

-Бүртгэлтэй хэрэглэгчдийн хүйсийн харьцаа тэнцвэртэй биш (эрэгтэй хэрэглэгч илүү)

-Бусад аппликейшнтэй адилгүй нь хэрэглэгч хариу зурвас илгээх магадлал бага байдаг.


Болзооны аппликейшнийг үр дүнтэй ашиглах бяцхан зөвлөгөө


Зөвлөгөө 1: Зөв аппликейшнаа сонгох

Зах зээл дээр болзооны цөөнгүй платформ бий ч тэндээс өөрт тохирсныг нь олоход бэрхшээлтэй байдаг. Тиймээс дээр дурдсан аппликейшнуудаас та сонголтоо хийснээр хайсан хүнээ илүү хурдан олно гэдэгт итгэлтэй байна.

Зөвлөгөө 2: Шударга байж, зорилгоо биелүүл

Олон хүн онлайн болзооны аппуудыг зүгээр л сээтэгнэх эсвэл “one night” хийх зорилгоор ашигладаг. Харин үүний оронд шинэ хүмүүстэй танилцаж, тогтвортой харилцаа үүсгэх зорилгоор нээвэл илүү үр дүнтэй байх болно.

Зөвлөгөө 3: Энгийн хэрнээ өвөрмөц профайлыг бий болго

Бусдад зөвөөр танигдах эхний алхам бол таны нүүр хуудас. Таны нүүр хэсэг хэтэрхий уйтгартай, тодорхой бус, урт байх нь тохиромжгүй. Үүний оронд товч, ойлгомжтой, энгийн байлгах хэрэгтэй.

Зөвлөгөө 4: Видео бичлэгээр профайл хийх

Профайлаа зөвхөн зураг, үгсээр бүтээхээс илүүтэй өөрийн авьяас чадвар, сонирхол, хүсэл тэмүүллээ харуулахыг хичээгээрэй. Жишээ нь: Wоndershare Filmora зэрэг видео бүтээх бүх процессыг агуулсан аппликейшн сонгон хийж болох юм. 

Зөвлөгөө 5: Зурвас бичихдээ богино, тодорхой байлга

Үр дүнтэй харилцаа үүсгэхийн тулд тодорхой хүчин чармайлтуудыг гаргах хэрэгтэй. Сонирхол болон ерөнхий зүйлүүдээ эхлээд бич. Харин илүү нарийн зүйлсийг болзооны үеэр хэлэхдээ үлдээхээ мартаж болохгүй. 

Зөвлөгөө 6: Хөгжилтэй бай. Гэхдээ шугамаас давж болохгүй

Хошигнолыг зөв цагт хэрэглэж сурах нь чухал. Магадгүй таны хошигнол гэж хүлээж авах зүйлийг өөр нэгэн хүн буруугаар ойлгож болно. Тиймээс хянуур байх хэрэгтэй.  Мөн хэт бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй, нөхөрсөг байхаа мартуузай.

 



Эх сурвалж: filmora.wondershare.com