Монголын Зохиолчдын Эвлэлийн "Алтан өд" шагнал гардуулах ёслол боллоо. Утга зохиолын 8 төрөлд 2019 онд хэвлэгдсэн 100 гаруй зохиол бүтээл өрсөлдсөнөөс доорхи бүтээлүүд шилдэгээр шалгарч "Алтан өд" шагнал хүртлээ.

1. Хүүхдийн зохиолын төрөлд
Зохиолч Б.Баясгалан
"Дэлхий дүүрэн бага нас" ном

2. Орчуулгын төрөлд
О.Жаргалсайхан
"Гэнжийн туульс" ном

3. Судлал шүүмжийн төрөлд
Зохиолч Ц.Цэрэн
"Б.Ренчин" 2 боть зохиол

4.Шог хошин, баримтат уран зохиолын төрөлд
Зохиолч сэтгүүлч Д.Даваадаш
"Буян нүглийн зурлага" ном

5. Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд
Зохиолч П.Майнбаяр
"Тал нь эд тал нь эс" ном

6. Хүүрнэл зохиолын том хэмжээний төрөлд
Зохиолч, яруу найрагч М.Уянсүх
"Аварга мод" ном

7. Яруу найргийн төрөлд
Яруу найрагч, СГЗ Д.Дашдондов
"Зохист гүн" ном

8. Жүжиг, кино зохиолын төрөлд
МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ "Нүрзэд хаачив" жүжиг

Мөн МЗЭ-ийн 2019 оны шилдэг бүтээлийн шагналыг С.Зэвсэг, С.Батжаргал, Мөнхнаран, Х.Баасанжав нар хүртлээ.