9 дүгээр сар ихэнх ордуудын хувьд таатай сар болох төлөвтэй байна. Гэхдээ мэдээж зарим хүмүүст анхаарал хандуулах зүйлс бий.


Хонь

9 дүгээр сард хонины ордныхонд олон зүйлсийг өөрчлөх хэрэг гарна. Учир нь өөрчлөхгүй бол бүх зүйл гараас тань унах болно. Харин өөрийгөө гартаа авч, зорилго өөд тэмүүлэх хүсэлтэй байх нь танд зорилгодоо хүрэхэд тус болж, маргаашийн өдөртөө итгэлтэй байх болно.


Үхэр

Үхрийн ордныхны хувьд ирэх сар гэрээ хэлэлцээр, шинэ төсөл төлөвлөхөд таатай сар байх болно. Хувийн амьдралын тал дээр шинэ, сонирхолтой танилуудтай учирна. Ганц бие үхрийн ордныхон хувийн аз жаргалаа олж, урт хугацааны харилцаа байгуулж чадах юм.


Ихэр

Ихрийн ордныхонд 9 дүгээр сард аялал, зугаалгад явж амрахыг зөвлөж байна. Гараг, одод эрхэс таныг ганцаар байж, сэтгэлийн амар амгаланг олж, амьдралаа дүгнэж, шинээр харахыг санал болгож байна.


Мэлхий

9 дүгээр сар бол мэлхийн ордныхны хувьд хайр дурлалын сар юм. Харин гэр бүлийн хосуудын хувьд гэр бүлийн хямрал хүлээж байна. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Иймд харилцаандаа шинэ зүйлс оруулж ирснээр хэрүүл маргаанаас хол байж чадна.


Хумх

9 дүгээр сар өөрөөс тань хамааралтай сар юм. Хумхын ордныхон ямар нэгэн зүйлтэй холбоотой, хамааралтай байх дургүй хэдий ч өөрийгөө хянаж, анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.


Арслан

9 дүгээр сард арслангийн ордныхон өөрийгөө дуртай ажилдаа зориулах хэрэгтэй. Та энэ сард санхүүгийн тал дээр санаа зовох огт хэрэггүй. Өмнөхөөсөө илүү азтай байх болно. Тиймээс өөрийгөө дахин батлах боломжийг бүү алдаарай.


Охин

Охины ордныхны хувьд ажлын тал дээр хүнд байх ч хувийн амьдрал нь азтай, одтой байх болно. Ажил тань хүсэн хүлээсэн үр дүн өгөхгүйд бүү сэтгэлээр унаарай. Үүний оронд хайр дурлалаас аз жаргалыг мэдрээрэй.


Жинлүүр

Жинлүүрийн ордныхон энэ сар эрч хүчээр дүүрэн бүх ажлаа амжуулж чадна. Шинэ танилын хүрээ нь танд салбар бүрт амжилт олоход тус болно. Харин өөртөө итгэж, зорилготой байснаар зам дээр таарах саад бэрхшээлийг тойрон гарахад тань тусална.


Хилэнц

9 дүгээр сард хилэнцийхний дотоод мэдрэмж, зөн совин улам нарийсаж, гүнзгийрэх болно. Тиймээс өөрийн дотоод дуу хоолойгоо сонсож, түүнийгээ дага. Гэр бүлтэй хилэнцийнхий хувийн амьдрал төгс байх бол ганц бие хилэнцийн ордныхон амьдралын түшиг тулгуураа олох болно.


Нум

9 дүгээр сар нумын ордныхон гутранги байх болно. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Удахгүй бүх зүйл сайхан болно. Таны сэтгэл гутрал жинхэнэ төгс төгөлдөр, амьдралыг илүү ойлгоход тус болох болно. Харин гараг эрхэс таныг агаар салхинд гарч, эрүүл мэндэдээ анхаарахыг зөвлөж байна.


Матар

Матрын ордныхонд энэ сар эерэг хандлагатай байна. Тиймээс энэ сар өөрийнхөө амьдралыг өөрчлөх боломжийг бүү алдаарай.


Загас

Загасны ордныхон 9 дүгээр сард ганцаардмал, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт мэдрэх болно. Гэсэн ч сэтгэлээр унах хэрэггүй, хуучин найз нөхөдтэйгөө уулзаж эсвэл шинэ танилуудтай болохыг зөвлөж байна.