Хонь

Энэ долоо хоногт хонинуудын хамгийн том зорилт бол өнгөрснийг ардаа үлдээж, сэтгэлийг тань зовоож буй зүйлийг тавьж явуулах юм. Хүнийг уучлах нь тухайн хүндээ төдийгүй танд ч сэтгэлийн амар амгаланг бэлэглэнэ гэдгийг од эрхэс шивнэж байна. 

Зөв совингоо дагаж, зүрхээ сонсвол ажил, амьдрал, бизнест тань тулгарсан ямар ч бэрхшээлийг төвөггүй давж, зөв сонголт хийх болно. Тань анхаарал төвлөрөлт сайн, сэтгэн бодох чадвар өндөр байх тул өөрт тань төрсөн шинэ санаа, санаачлагыг алдалгүй барьж аваарай. 


Үхэр

Таны цаг төлөвлөлт, зохион байгуулах чадварыг шалгасан ачаалал ихтэй долоо хоног айсуй. Ажил хойшлогдох, бизнес уулзалтууд цуцлагдах гэх мэтээр төлөвлөсөн зүйлс өөрөөр эргэж танд түр зуурын стресс үүсгэж болзошгүй. 

Уур бухимдлаа барьж, өөрийгөө хянах нь эрсдэлтэй нөхцөл байдлаас алдагдалгүй гарахад тусална. Гэр бүлийн харилцаанд гуравдагч этгээд оролцож, хосын дунд үл ойлголцол, хэрүүл дэгдээх тул болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. 


Ихэр

Эрч хүч, хийж бүтээх хүсэл эрмэлзэл ундарсан шинэ долоо хоног эхэлж байна, ихрүүд ээ. Хийх ёстой ажилдаа өөрийг бүрэн зориулж, төвлөр. Төлөвлөснөөсөө ч их ажлыг амжуулсан байх болно. Мөн эрүүл мэндийг тань сүйтгэдэг муу зуршлуудаасаа салахаар хичээж буй бол энэ долоо хоногт өөрчлөлт гарна. 

Гагцхүү тууштай байж, амьдрал тань ирж буй өөрчлөлтүүдийг найрсгаар угтан аваарай. Энэ долоо хоногт хэтэрхий мөнгөний “араас” хөөцөлдөх хэрэггүй. Ганц бие залуучуудын зүрхэнд хайрын оч үсрэх нь. Гэхдээ удаан хугацааны үерхэл үү, түр зуурын болзоо юу? гэдгийг сайтар тунгаахыг зөвлөе. 


Мэлхий

Бууж өгөх, болих цаг биш гэдгийг сануулъя. Хэчнээн шантармаар санагдсан ч та төсөөлснөөсөө ч илүү хүчтэй. Өөртөө итгэ. Тантай эелдгээр харилцаж буй хүн бүр найз биш гэдгийг санаарай. Удаан хугацааны төсөл хөтөлбөрүүд амжилттай урагшилна.

Гэр бүл, найз нөхөд, ажил бизнес, хайр дурлалын харилцаагаа эргэн харж, үнэхээр та цаг зав, хичээл зүтгэлээ зориулах үнэ цэнэтэй харилцаа мөн эсэхийг сайтай бодоорой. Эрүүл мэндийн асуудлууд шийдэгдэнэ. 


Арслан 

Энэ долоо хоногт арслангийн ордныхонд олон өөрчлөлт тохиох нь ээ. Ажил мэргэжлээ солих, амьдарч буй байршлаа өөрчлөхөөр төлөвлөж байсан бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой. Мөрөөдлөө дагаж, зөн совингоо сонсоорой. 

Бусад хүмүүс таныг элдэв үгээр хэлж, хүсэл зорилгыг таныг мохоох гэж оролдох нь зайлшгүй. Өөртөө зөв гэж бодогдсон зүйлээ эргэлзэлгүй хий. Энэ долоо хоногт бичиг цаасны ажил нэлээдгүй цаг авах нь. Гэнэтийн зурвас, и-мэйл хүлээн авна. 


Охин 

Санаандгүй хэлсэн үг тань хүмүүсийн сэтгэлд сэв суулгаж эсвэл хэрүүл маргаан дэгдээх магадлалтай тул хэлэх үгээ сайтар бодохыг од эрхэс сануулж байна. Жижиг зүйл дээр худал хэлэх ч том үл ойлголцол авчирч болдгийг санаарай. 

Хайртай, дотнын хүн тань таныг хардаж мэднэ. Аль болох эвээр асуудлыг шийдээрэй. Хэн нэгэнд туслах, өглөг буян хийхээс бүү хойш суу. Энэ долоо хоногт ажил, бизнест тань нөлөөлөх томоохон шийдвэр гаргаад хэрэггүй. Харзнаж байхыг зөвлөе.


Жинлүүр

Энэ долоо хоногт таны дотоод энерги ундарч, хүч чадал дүүрэн байх болно. Гэсэн хэдий ч таны хийж буй ажил таалагдахгүй, хийх хүсэл эрмэлзэл төрөхгүй бол ажлаа сольж, шинэчлэлт хийх цаг болжээ. Хуучны танилуудтайгаа холбогдож, боломжийг эрэлхийл. 

Гэр бүлийн харилцаа аз жаргалаар дүүрэн, сэтгэл зовох зүйлгүй байна. Үерхлээ дараагийн шатанд гаргаж, сүй тавихаар төлөвлөж байсан бол энэ долоо хоног ээлтэй байх учиртай. Хуучин, муу зуршлуудаасаа салж, шинээр өөрийгөө бүтээх цаг хэдийн иржээ. 


Хилэнц

Яаран гаргасан шийдвэр, бодлогогүй хөрөнгө оруулалтууд хилэнцийн ордныхныг энэ долоо хоногт нэлээдгүй санхүүгийн бэрхшээлд унагах нь ээ. Ялангуяа зээлээ төлөлгүй хугацааг нь хэтрүүлсэн бол томоохон асуудал үүсэх нь. 

Санаа зовж суухаас илүүтэй мөнгөний шинэ урсгал эрэлхийлж, асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Бизнесийн хамтрагчид, түншлэлийн харилцаа нь ч мөн сайнгүй байх төлөвтэй. Сэтгэлээ сэргээж, тархиа цэнэглэхийн тулд хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж,  агаарт аялахыг зөвлөе. 


 Нум

Энэ долоо хоногт өнгөрснөө эргэн дүгнэж, алдаа оноогоо цэгнэж, ирээдүйгээ төлөвлөхөд цаг гаргаарай. Амьдрал өөрчлөлт, хөдөлгөөн дунд оршиж байдаг тул амьдралын таны зарим зүйлс хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй гэдгийг хүлээн зөвшөөр. 

Ойр дотнын, хайртай хүмүүс тань таныг хайраар цэнэглэж, эерэг энерги бэлэглэдэг тул тэдэндээ цаг заваа харамгүй зориулахыг хичээгээрэй. Бизнесийн уулзалтууд амжилттай, өгөөжтэй байна. Зах зээлийн сүүлийн үеийн шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүдийг сайтар ажиглаарай. Таны бизнест үр ашгаа өгөх шинэлэг санаанууд дүүрэн бий. 


Матар 

Үл ойлголцож, биедээ гомдсон хосууд эвлэрч, учир зүйгээ олох нь ээ. Таны амьдралд баяр хөөр, аз завшаан ирэх ёстой цагтаа ирнэ гэдгийг од эрхэс шивнэж байна. Цаг нь болоогүй зүйлийг хайж, хэтэрхий их шаналах хэрэггүй. 

Харин сэтгэлийг тань үргэлж унагаж, энергийг тань бардаг сөрөг зүйлүүдийг зоригтойгоор амьдралаасаа гаргах хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Нойргүй хэт удаан явах нь эргээд олон өвчний суурь болж байдгийг анхаараарай. 


Хумх

Заримдаа бүх зүйлс утгагүй санагдах үе байвч таныг оршин байгаад баярлаж, хайрлаж явдаг хүмүүс бий гэдгийг санаарай. Найз нөхдөөсөө тусламж хүсэхээсээ санаа зовох хэрэггүй. Энэ долоо хоногт мөрөөдлийн ажлаасаа ажлын ярилцлагад орох санал хүлээн авна. 

Бусдад хийсэн сайн үйл ямар нэгэн замаар тан дээр эргэж ирдэг гэдгийг од эрхэс шивнэж байна. Бүтээлч сэтгэлгээ өндөр байх тул зохиолч, зураач, уран бүтээлчдэд хамгийн ээлтэй долоо хоног байх учиртай. 

 

Загас

Энэ долоо хоног загасны ордныхонд үнэнч, тууштай байдлыг заана. Эргэн тойрны хүмүүс тань үргэлж эелдэг, найрсаг хандахгүй байж мэднэ. Түүнд сэтгэлээр унах, уцаарлах, гомдох ямар хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна. 

Харин нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөхийг хүлээ. Ганц бие залуусын хувьд сэтгэл догдлуулсан долоо хоног байх нь ээ. Хэтэрхий их утасны цаанаас харилцах хэрэггүй. Биеэр уулзаж, ярилцаж, сэтгэлээ уудалбал ойлгомжгүй зүйлс сарнин алга болно.