Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн 60 настай Г урд Тамир голоос загас барих гэж яваад сураггүй болсон дуудлага өчигдөр тус аймгийн ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.
Ингээд 23 цаг 51 минутад “Сагийн толгой” гэдэг газраас баруун зүгт 2 км-т голын эрэг дагуух бургаснаас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ
103.80.210.81
Хариулах 2019.08.30
Цогт уул гэж баг байхгүй шүү
0 0