Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд урт хугацааны “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөр нь төрийн албан хаагчдыг Япон Улсын их дээд сургуулиудын магистрантурт (2жил), докторантурт (3 жил) англи хэл дээр суралцуулах замаар Монгол Улсын хүний нөөцийн хөгжлийг дэмжиж, Монгол Японы найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Ирээдүйд эх орондоо удирдах албан тушаал хаших 15 залуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахаар 2020 оны элсэлтээ зарлаж байна. (2021 оны 9-10 сард сургуульдаа элсэнэ)


Тавигдах шаардлага (Магистрантур):

  • Монгол Улсын иргэн байх,
  • 2021 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 25-39 настай байх,
  • Баклаврын зэрэгтэй байх,
  • Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн өдрийн байдлаар одоо ажиллаж буй
  • байгууллагадаа үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан байх,
  • Гадаад орны тэтгэлгээр магистр болон түүнээс дээш зэрэг горилоогүй байх,
  • Цэргийн албанд харьяалалгүй байх,
  • Бие махбодь, сэтгэцийн хувьд эрүүл байх,


Тавигдах шаардлага (Докторантур):

  • Монгол Улсын иргэн байх,
  • 2021 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 45 болон түүнээс доош настай байх,
  • Японд магистрын зэргээ хамгаалсан байх,
  • Зарчмын хувьд элсэгч нь магистрын зэрэг горилсон их сургуульдаа элсэх,
  • Магистр төгссөнөөс хойш төрийн байгууллагад үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан байх,
  • Гадаад орны тэтгэлгээр докторын зэрэг горилоогүй байх,
  • Цэргийн албанд харьяалалгүй байх,
  • Бие махбодь, сэтгэцийн хувьд эрүүл байх,


Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://jds-scholarship.org хаягаар орж заавал танилцсан байх.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй алба хаагчид 2020 оны 10 дугаар
сарын 12-ны өдрийн дотор ОБЕГ-ын ЗУГ-ын Сургалтын хэлтэст хүсэлтээ gantulga.gov@gmail.com цахим хаягаар ирүүлэх бөгөөд ЭНД дарж файлыг татаж авна уу.


Онцгой байдлын ерөнхий газар